Жин хасах нь өвдөгний үеийн ачааллыг эрс бууруулдаг

by admin

Өдөр бүр алхаж, гүйж, хөдөлгөөн хийх үед бидний биеийн жин зөвхөн булчинд бус, үе мөчид тодорхой хэмжээний ачаалал өгдөг. Ялангуяа өвдөг болон шилбэний үеүүдэд энэ ачаалал “олшрон” очиж, нэг алхам тутамд биеийн жингээс хэд дахин их даралт үүсгэдэг байна.

2005 онд Arthritis & Rheumatism сэтгүүлд нийтлэгдсэн, эрдэмтэн Stephen P. Messier болон түүний хамтрагчдын судалгаагаар илүүдэл жинтэй, таргалалттай насанд хүрэгчдийн өвдөгний үе дээр жингийн өөрчлөлт хэрхэн нөлөөлдөгийг нарийвчлан шинжилжээ. Үр дүнгээс харахад:

  • 1 кг жин хасахад өвдөгний үеийн шахалтын ачаалал дунджаар 2–4 кг-аар буурдаг.

  • Өөрөөр хэлбэл, алхам тутамд өвдөгт ирэх даралт мэдэгдэхүйц хөнгөрч, өдөрт хэдэн мянган алхам хийхийн зэрэгцээ энэ бууралт хуримтлагдан өвдөгний эрүүл мэндэд урт хугацааны томоохон нөлөө үзүүлнэ.

Эрдэмтдийн дүгнэлтээр, жингийн өчүүхэн төдий өөрчлөлт ч үе мөчний ачаалалд хэд дахин их хөнгөвчлөл авчирдаг тул илүүдэл жингээ бууруулах нь зөвхөн гадаад төрх бус, үе мөчний эрүүл мэндийн хамгийн чухал хамгаалалт болохыг онцолжээ.

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Жингээ хянах, эрүүл хооллолт баримтлах нь үе мөчний ачааллыг бууруулах эхний алхам.

  • Алхалт, усан сэлэлт, дугуй унах, дээс тоглох  зэрэг үе мөчид ээлтэй хөдөлгөөнийг тогтмол хийх.

Эх сурвалж: Messier SP, Gutekunst DJ, Davis C, DeVita P. Weight loss reduces knee-joint loads in overweight and obese older adults with knee osteoarthritis. Arthritis & Rheumatism, 2005;52(7):2026–2032.