Шар сүүний эмчилгээ

by admin

Шар сүүг ууж дотор эрхтнийг туулгаж цэвэрлэх ялангуяа зун намрын улиралд орж эмчилгээ хийж болно. Сүүтэй ваннд \37-38 хэм\ орох уламжлалтын дэвтээлгын арга гэж байдаг. Үүнтэй нэгэн адил шар сүүн ваннд бас орж болох бөгөөд арьс чинь яг л хамба хилэн шиг болох болно. Харин үнээний сүүнд ордгоос арай их хэмжээний \ 3-4л\ шар сүүнд орох ба \15-20 минут\хугацааг уртасгаж болно.

Нэг литр шар сүүнд 1.2 гр кальц, 1гр фосфор агуулагдаж байдаг болохоор ямар ч хэлбэрээр ууж орж болно. Түүнчлэн шүд бэхжүүлж холбоо яс, булчин шөрмөс , нүүрний тулгуур ясыг хөгжүүлж байдаг тараг, аарц, ааруул, ээзгий, бяслаг , өрмийг зориуд бэлтгэн аль ч улиралд тогтмол хэрэглэж байгууштай.

Шар сүү\шар ус\-нд маш олон төрлийн ашигтай бодис агуулагддаг учраас гоо сайхны бэлэн коктейль гэгддэг юм. Түүнийг жоохон амтлаад 7 хоног уухад л та өөрийгөө толинд хараад танихгүй болно. Арьсны өнгө гэрэлтэн толийхийн зэрэгцээ хэрэв та коктейлийг оройн хоолны оронд ууж заншвал бие галбир ч гоё болно. Та коктейль бэлдэхийн тулд 0,5 л шар сүүн дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимгэний шүүс нэмээрэй. Тэгээд сайн хутгаж байгаад уухад л боллоо.

Бас шар сүүгээр үсээ угааж үзээрэй. Үсэндээ түрхээд 20 минут битүү боож бигнүүр хийгээд дараа шампуниар угаагаарай. Үр дүн нь тэр дороо л мэдэгдэнэ. Хойшид 7 хоногтоо 1 удаан ч юм уу энэ мэтээр үсээ арчилж болно. Бас шар сүүг ухаад дисбактериоз, мөн хумс хэврэгших зэрэгт маш сайн үр нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: Монгол Ардын Уламжлалт Эмчилгээ