20 настай эмэгтэй Канадын ‘Gagnant à vie’ лотерейд азтан болжээ

by admin

Монреалаас гаралтай 20 настай эмэгтэй Канадын “Gagnant à vie” лотерейд азтан болж, нэг удаагийн төлбөр биш сар бүрийн төлбөрийг сонгосноороо олны анхаарлыг татаж байна. Yahoo Finance-ийн мэдээлснээр түүнд нэг сая долларыг нэг дор авах эсвэл амьдралынхаа туршид долоо хоногт нэг мянган доллар авах сонголт байсан бөгөөд тэрээр тогтмол орлого нь илүү найдвартай санагдсан тул хоёр дахь хувилбарыг сонгожээ.

Benzinga сайтын мэдээлснээр түүний энэ сонголт цахим орчинд маргаан дэгдээсэн байна. Зарим хүмүүс 20 настайдаа нэг сая долларыг хөрөнгө оруулж чадвал үе дамжсан хөрөнгийг бий болгох боломжтой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь долоо хоног тутмын төлбөр удаан хугацаанд илүү их мөнгө өгч болохыг онцолсон байна. Жилийн 52 мянган долларын орлоготойгоор тэрээр 20 жилийн дотор нэг сая долларыг давж, хэрэв 30 жил амьдарвал ойролцоогоор 1.5 сая доллар цуглуулах боломжтой ажээ.

Энэхүү сонголт нь залуу насанд санхүүгийн баталгааг эрхэмлэх, хуримтлал, хөрөнгө оруулалтын сонголтын талаар олон нийтийн сонирхлыг татаж байна. та байсан алийг нь сонгох вэ?

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Yahoo Finance