Өдөр тутмын завгүй амьдрал, компьютер, гар утасны тоглоомд автаж, сэтгэлзүй тогтворгүй байгаа таны тархинд амрах цаг зайлшгүй хэрэгтэй. Сэтгэл санааг тайвшруулж, хуримтлагдсан сэтгэлийн урсгалуудыг тайлах нэг гайхалтай арга бол мандала буддаг ном юм.
“Амар амгаланг бэлэглэгч зурган эмчилгээ” буюу насанд хүрэгчдийн будаг ном нь зөвхөн өнгө будалт биш, тархины амралт, сэтгэл зүйн эерэг нөлөө үзүүлэх эмчилгээний нэг хэлбэр юм.
Өнгөөр будах нь энгийн хобби биш, харин оюун санааг амрааж, сэтгэлзүйгээ тайлах “зурган эмчилгээний” нэг хэлбэр юм. Насанд хүрэгчдийн буддаг ном нь өдөр тутмын ядаргаа, сэтгэлийн хямралыг бууруулж, анхаарал төвлөрөл болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
Буддаг номын ач тус
-
Компьютер, гар утасны тоглоомыг орлоно. Цагийг зугаатай өнгөрөөхөд тусалж, аз жаргалын серотонин дааврын ялгарлыг нэмэгдүүлнэ.
-
Бясалгалын нэг хувилбар болно. Өнгөөр будах нь бясалгалын нэг төрөл бөгөөд амрах, тайвшрах хэрэгсэл болдог.
-
Сэтгэлийн хямралыг эмчилнэ. Зурагт анхаарлаа төвлөрүүлснээр сөрөг бодол, түгшүүрээс ангижирч, сэтгэлийн зовиурыг мартана.
-
Сэтгэлзүйг тайлна, амраана. Будах нь тархины “амигдала” хэмээх стресс, айдас түгшүүр мэдрэх төвийн идэвхижилтийг багасгаж, амрааж тайвшруулдаг.
-
Оюун ухааныг хөгжүүлнэ. Будах нь анхаарал төвлөрөл, баруун ба зүүн тархийг идэвхжүүлж, уран сэтгэмжийг нэмэгдүүлдэг.
-
Бага насандаа очно. Будах явцдаа хүн бага насны сайхан үедээ эргэн ирж, хүүхэд шиг баяр баясгаланг мэдэрдэг.
-
Хүүхэдтэйгээ ойртоход тусална. Хүүхэдтэйгээ хамт будах нь цагийг хамт өнгөрөөж, бүтээлч харилцааг бий болгох сайхан арга юм.
Ядаргаа, сэтгэлзүйд бий болсон сэтгэлийн урсгалуудыг тайлна, сэтгэл зүйг тогтворжуулна, Өнгө сонгож, зурахад тархи тайвширч, хүүхэд өөрийгөө илэрхийлэх аюулгүй орон зайтай болдог. Мөн хэт хөдөлгөөнтэй, эсвэл бухимдуу хүүхдэд эмчилгээний зорилгоор ашиглаж болно. Хүүхэд хэлэхгүй мэдрэмжээ зураг, өнгөөр дамжуулан гаргах боломжтой.
Будаж буй өнгө, хэлбэрээр тухайн өдрийн сэтгэл зүйг мэдэрч болно. Зан төлөв, тэвчээрийг хөгжүүлнэ. Дутуу орхилгүй дуусгах, өнгөний сонголтыг тунгаах зэргээр тэвчээр, нямбай байдал, дотоод мэдрэмж хөгждөг. Бүтээлч сэтгэлгээ, зурах ур чадвар нэмэгдэнэ . Мандала нь дүрс, хээ угалз, геометрийн зохицолтой тул зурах мэдрэмж, уран сэтгэмж хөгждөг.
Өөртөө цаг гаргаж, сэтгэлзүйн асуудлаас ангид болох хамгийн энгийн, тайвшруулах арга – мандала будалт. Таны тархи, сэтгэл санаа баяр хөөрөөр дүүрэх болно. PDF / Цахим ном /нийт 33 хуудастай/ учир та хэвлээд шууд ашиглаарай. Хэрхэн будах, өнгөө хэрхэн сонгох гээд бүх заавар багтсан “Цэцэгтэй” мандала буддаг ном юм. Та гэртээ принтертэй бол шууд хэвлээд ашиглаарай. Та татаж авахын тулд 2-3 удаа сурталчилгаа үзээд, буцаж ороход татах линк дээр дараад ном нь шууд татагдана. Өдөрт 1 мандала будаад амар амгаланд уусаарай. Гэр бүл болон хүүхдүүдтэйгээ будахад баяр баясгаланг мэдэрнэ.
Эх сурвалж: durvunzug.com

