Бидний өдөр тутам өмсдөг гутал нь зөвхөн тав тух төдийгүй бүх биеийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Тохиромжгүй гутал нь бидэнд анзаарагдахгүйгээр таагүй байдлын хэлхээг бий болгож, нуруу, ташаа, өвдөг болон бусад хэсэгт өвдөлт үүсгэх эрсдэлтэй.
Физик эмчилгээний мэргэжилтэн Отто Ламын хэлснээр, хүн алхах бүрт хөл нь хөдөлгөөндөө тохируулан хэлбэрээ өөрчилж байх ёстой. “Алхах үед эхлээд өсгий газарт хүрч, дараа нь хөл бүхэлдээ урагш өнхөрч, хамгийн сүүлд хуруунууд дэлгэгдэн түлхэлт өгдөг. Харин буруу гутал энэ байгалийн дарааллыг алдагдуулж, улмаар бүх биеийн тэнцвэрийг эвдэж болзошгүй” гэж тэр онцолжээ.
Иймээс зөв гутал сонгох нь зөвхөн тав тухтай алхах төдийгүй булчин, үе мөчний эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам юм.
Эх сурвалж: Healthline – The Best Shoes for Your Body: Why Footwear Matters for Pain Prevention https://www.healthline.com/health/best-shoes-for-your-body
