Бага насны хүүхдүүд хэт дэлгэцийн хэрэглээний улмаас хохирч байна

by admin

Хэт их дэлгэцийн хэрэглээ хэл ярианы хөгжилд нөлөөлдөг.

Шинэ судалгаагаар нярай хүүхдүүдэд хэт их дэлгэцийн хэрэглээ нь хэл ярианы хоцролт болон тархины цагаан эдийн хөгжлийн удаашралтай холбоотой болохыг тогтоожээ. Гар дээрх төхөөрөмжөөр 30 минут илүү хугацаанд дэлгэц үзэхэд хэл ярианы хоцролтын эрсдэл 49%–иар нэмэгддэг.

Цагаан эд нь тархины харилцааны хурдны зам бөгөөд хэл, суралцах чадвар, анхаарал төвлөрөлтөд зайлшгүй чухал үүрэгтэй. MRI сканууд харуулж байгаагаар, пассив дэлгэцийн хэрэглээ нь цагаан эдийн өсөлтийг саатуулж, тархины гол хэсгүүдийн хоорондын холболтыг бууруулдаг.

Бага насны хүүхдүүд хамгийн сайн амьдралын бодит харилцаанаас суралцдаг: нүүрний хувирал, хоолойны өнгө, харилцан яриа зэрэг. Харин дэлгэц эдгээр чухал хөгжлийн туршлагыг орлож байна.

Хэт дэлгэцийн хэрэглээ нь хүүхдийн төсөөлөн тоглох, байгальд судалгаа хийх, хүмүүн хоорондын харилцаа зэрэг тархийг хөгжүүлэх үйл ажиллагааг хааж, үр дүнд нь хэл ярианы хоцролт, уур хилэн,зан харилцааны асуудал, суралцах чадвараа алдаж байна.

Хүүхдэд дэлгэцээс гадуур хэл ярих, хөгжих, өсөх боломжийг олгоцгооё.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: PMID: 38248242, Journal of Pediatric Neurodevelopment, White Matter & Speech Development Study