Эрчүүд яагаад өөрөөсөө дор эмэгтэйчүүдийг сонгодог вэ?

by admin

Амьдрал дээр олон эрчүүд өөрөөс нь илүү боловсролтой, өндөр орлоготой, амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийг биш, харин илүү даруухан, энгийн эмэгтэйчүүдийг ханиараа сонгож буйг ажиглаж болно. Ялангуяа хэт ухаалаг, логик сэтгэлгээ давамгай, шүүмжлэлтэй харилцдаг эмэгтэйчүүдээс зарим эрчүүд илт болгоомжилдог. Харин өөрөөс нь “доор” гэж үнэлэгдэх бүсгүйчүүдийг яагаад илүү сонирхдог вэ гэдэг нь олон хүний сонирхлыг татдаг, мөн сэтгэлзүйн хувьд тайлбарлагдах боломжтой сэдэв юм.

Доорх нийтлэг шалтгаануудыг ажиглаж болно:

  • Хяналтыг өөртөө авч үлдэх эрмэлзэл

Харвардын сэтгэл судлаач Жоанна Пайперын (Joanna Piper, Harvard University) хийсэн судалгаанд дурдсанаар зарим эрчүүд өөрөөсөө өндөр боловсролтой, карьертай эмэгтэйтэй харьцаж байхдаа “бэрхшээлтэй” мэдрэмж авдаг бөгөөд энэ нь тэдний хяналт алдсан мэт, давамгай байдал нь буурч байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Иймээс сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах үүднээс өөрөөсөө илүү даруу, энгийн эмэгтэйг сонгох нь илүү амар байдаг.

  • Энгийн, сэтгэл хөдлөлтэй эмэгтэйтэй харьцах нь амархан

Сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлдэг эмэгтэйчүүдтэй харилцах нь эрчүүдэд илүү “өөртөө итгэх мэдрэмж” төрүүлдэг гэж Америкийн Сэтгэл Судлалын Холбооны судалгаанд дурдсан. Учир нь логик, шүүмжлэлд суурилсан харилцаа нь зарим эрчүүдэд дарамт, өрсөлдөөн мэт санагддаг.

Нийгмийн сэтгэлзүй судлаачид эрчүүдийн хувьд гэр бүлийн амгалан тайван орчныг эрхэмлэх хандлага давамгайлж байгааг онцолдог. Өөрөөр хэлбэл, бусдын амьдралтай харьцуулж бухимддаггүй, энгийн зүйлд сэтгэл ханамжтай байдаг эмэгтэйчүүд эрчүүдэд “дараагүй” мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйн хувьд чөлөөтэй байдаг.

Хэт их зүйлийг шаарддаггүй.
Амьдралын төлөө тасралтгүй шаардлага тавьж, шүүмжилж, зорилгоор дарамталдаггүй. Эр хүн өөрийгөө тэр чигт нь хүлээн зөвшөөрүүлж байгаа мэт мэдрэмж авдаг.

Нөхрөө бурхан мэт хүндэлж явдаг.
Ийм эмэгтэй нөхрөө хүмүүжүүлэх, өөрчлөх гэж оролдохгүй. Хэн ч түүнийг яаж өссөн, ямар зан ааштайг нь тэр чигээр нь хүлээж авах хүндлэл, итгэлцлийг мэдэрвэл тухтай байж чадна.

Эрчүүдийн дийлэнх нь өөрийг нь шүүмжилдэггүй, засах гээд байдаггүй, “байгаа чигээр нь” хүлээж авдаг эмэгтэйг илүүд үздэг. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэл, эрэгтэй хүний “өөрийн үнэ цэнэ”-г хадгалах хамгаалалт болж өгдөг. Тиймээс гэнэн, энгийн, зөөлөн ааш зантай эмэгтэйтэй хамт байх нь тухтай, сэтгэл амар мэт санагддаг.

Гомдлоо амархан мартдаг.
Тэд сэтгэл хөдлөл ихтэй боловч гомдлоо сэтгэлдээ хадгалах нь ховор. Зарим егөөдсөн үгсийг ч гүнзгий ойлгож бодохгүй, үгэнд биш сэтгэлд анхаарал хандуулдаг.

  • Өөрийг нь “тэргүүнд” тавьдаг харилцаанд эрэгтэй хүн амархан татагддаг

Тогтвортой харилцаа хүсдэг эрчүүдийн дийлэнх нь “амьдралын төвд” нь өөрийг нь байрлуулдаг хосыг сонгох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, шийдвэр бүрийг хамт гаргадаггүй, нөхрийн үг, бодлыг хамгийн түрүүнд тавьдаг эмэгтэй тэдний хувьд “аюулгүй” орчин мэт мэдрэгддэг байна.

Хүүхэд шиг гэнэн, энгийн ааштай.
Ийм төрлийн эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл, өөрийнхөөрөө зан нь эр хүний хувьд “хэцүү биш”, удирдахад амар мэт санагддаг.

Энгийн заавар ч ойлгож чадахгүй тохиолдолд нөхрөөсөө зөвлөгөө авдаг.
Хувийн шийдвэр гаргахад үргэлж нөхрийн оролцоог чухалчилдаг тул эр хүн “гэр бүлдээ чухал байр суурь эзэлж байна” гэсэн мэдрэмж авдаг.

Хайртдаа ямар нэг таагүй зүйл тохиолдвол зэмлэхгүй, тайвшруулахыг хичээдэг.
Зөрчил, маргааны үед уурлаж, өөлөх бус, нөхрөө ойлгож дэмжихийг хичээдэг нь эрчүүдэд сэтгэл зүйн аюулгүй орчин болдог.

Амгалан тайван, ая тухтай байдлыг эрхэмлэдэг.
Ийм эмэгтэйчүүд гэр орны уур амьсгалыг тогтвортой байлгаж, сэтгэл хөдлөлийн “хүчирхийлэл” бага үүсгэдэг.

Ажил, албан тушаал, боловсрол, хөрөнгөөрөө түрий барьж эр хүнээс давж гарахыг хичээдэггүй.
Эр хүний нэр хүнд, дотоод итгэл үнэмшлийг хүндэлдэг тул нөхөр нь өөрийгөө “хүчтэй” мэт мэдэрдэг.

Бусдын эхнэртэй барьцаж, нөхрөөсөө шаардлага тулгадаггүй.
Хүмүүсийн нийгмийн дүр төрх, хэрэглээтэй өөрийгөө харьцуулахгүй байх нь амар амгалан харилцааны үндэс болдог.

Бүхнийг мэдэмхийрч, зааж, зөвлөх гэж оролддоггүй.
Эр хүний бодлыг үл тоож өөрийнхөөрөө зүтгэх бус, ойлголцож ярилцдаг эмэгтэйтэй байх нь илүү тайван, хүндлэлтэй уур амьсгал бүрдүүлдэг.

Эдгээр зан чанарууд нь тухайн эмэгтэйг “сул дорой” гэсэн утгатай биш бөгөөд эрчүүдийн зүгээс илүү амар, аюулгүй, удирдах боломжтой мэт мэдрэмж төрүүлдэг учраас сонголтод нөлөөлдөг байна. Гадны сэтгэл судлалын судалгаанд ч энэ үзэгдлийг “давамгайллыг хадгалах хүсэл”, “өөрийгөө төвд байлгах шаардлага” зэрэгтэй холбон тайлбарладаг.

Эрэгтэйчүүдийн зарим сонголт нь логик бус мэт харагдавч тэдний сэтгэл зүйн гүн түвшинд хамаарах итгэлцэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, эрх мэдлийн хэрэгцээтэй шууд холбоотой. Иймээс “өөрөөсөө дор” гэж үнэлэгдэх эмэгтэйг сонгоно гэдэг нь сул хүнийг биш, сэтгэл зүйн хувьд тухтай, аюулгүй орчин хайж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болох юм.

Эх сурвалж: Psychology Today – “Why Do Men Choose Less Accomplished Women?