Хүний бидний энерги, эрчим хүчний эх сурвалж болж байдаг үндсэн 7 хүрд байдаг. Тэдгээр хүрд тус бүр нь дараах хөгжмийн зэмсэгийн ая эгшигт хөглөгдөж улмаар үйл ажиллагаа нь идэвхиж байдаг аж. Үүнд:
– Бөмбөрийн төрлийн цохилтод хөгжим нь үндэс хүрд буюу ахар сүүл орчимд байрлах Муладхара Чакраг идэвхижүүлдэг.
– Бүрээ болон бишгүүр төрлийн хөгжмийн зэмсэгийн аяс нь үржихүйн 2 хүрд болох бэлэг эрхтэний харалдаа байрлах Свадиштана Хүрдийг идэвхижүүлдэг.
– Цан хэнгэрэгээс гарсан ая эшиг нь 3 дахь наран сүлжээ хүрд буюу хэвлийн тус хүйс орчим байрлах Манипура Хүрдийг идэвхижүүлдэг. – Гитар буюу чавхдаст хөгжмөөс гарах ая эгшиг нь Зүрхний хүрд орчим байрлах Анахата Хүрдийг идэвхижүүлдэг.
– Лимбэ хөгжмөөс гарах ая эгшиг нь хоолойн тус газар байрлах Вишудхи Хүрдийг идэвхижүүлдэг.
– Хонх дамраас гарах ая эгшиг нь бидний 2 хөмсөгний голд байрлах 3 дахь мэлмийн Ажна Хүрдийг идэвхижүүлдэг.
– Бясалгалын ая эгшиг нь Ивээл Өршөөлийн Тэтим Хүрд болох Сахасара Хүрдийг тус тус идэвхижүүлдэг байна.
Эх сурвалж: Эрүүл мэнд