Хүн өөрийгөө хамгаалах нь байгалийн зүй тогтол. Амьтад эхлээд өөрийгөө хамгаалах аргад суралцдаг. Ингэснээр тэд өөрсдийн хүч чадлыг олж илрүүлдэг. Мөн аюулгүй байдал даа итгэлтэй болдог. Хамгаалалт нь дасгал сургуулилтаар илүү хүчтэй болдог. Хүн өөрийгөө зарим даа ямар нэг гадны хүчинд автсанаа мэддэггүй. Энерги муу байх нь их хэмжээний сөрөг зүйлийг авчирдаг. Дан ганц таны зан араншинг эвдээд зогсохгүй, амьдралд ч асуудал учруулна.
Сөрөг энергиэс өөрийгөө сэргийлэх 4 арга байна. Сөрөг хүмүүс хүний эерэг сэтгэл хөдлөлийг үгүй хийж, тухайн хүний эд эсийг үхүүлдэг. Сөрөг энергитэй хүнтэй ярилцсаны дараа хүн ядралт мэдэрдэг. Мөн зан араншин дордох, бие организм тавгүйтэх гэх мэт үзэгдэл мэдрэмж төрдөг аж.
1. Амьсгалаа ажиглах . Сэтгэл түгшсэн, толгой гүйлгэн бодлоор дүүрсэн үед хүн өөрөө ч мэдэлгүй улам хурдан, гүехэн амьсгалж эхэлдэг. Харин энэ үед хийх хамгийн энгийн атлаа хүчирхэг алхам бол — амьсгалаа анхааралтай ажиглах юм.
3. Давс. Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Хорт энергийг барьж, муу энергиэс хол байлгахад давс нь их тустай. Та хамгаалахыг хүсч буй газраа тойруулан дугуйлахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг байна. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй буйгаа мэдэрнэ. Мөн давстай усанд орох нь таны аураг цэвэршүүлдэг. 20 минутаас илүү хэтрүүлж сууж болохгүй ээ. Туршаад үзээрэй.
4. Мөнгөн эдлэл зүүх. Металл болон чулуун эдлэл энерги сорогчдоос таныг найдвартай хамгаалдаг. Металл эдлэлээс мөнгөн бөгж болон зүүлт хамгийн тохиромжтой. Найдвартай хамгаалж чадах чулуунд алмаз, болор, судалт гартаам болон сарны чулуу орно.
5. Бага ярих . Хүн энергиэ хадгалахгүйн тулд бага ярих хэрэгтэйг мэргэд сануулдаг. Мөн харц тулгарах хэрэггүй. Сөрөг энергитэй хүнтэй болж өгвөл бага ярь. Хэрвээ зайлшгүй тохиолдолд өөрийгөө хамгаалахын тулд хоёр гараа цээжнийхээ урд зөрүүлж бариарай. Ингэснээр та ямар ч энерги сорогчоос өөрийн сэтгэл санаагаа хамгаалж буй хэрэг. Хамгийн найдвартай арга бол харилцахаас татгалзах явдал. Ингэж чадвал энерги сорогч танд хор хүргэж чадахгүй.
Эх сурвалж: Орчуулсан Оюу