Өдөрт 1 хуудас мандала будахын ач тус

by admin

Мандала гэж юу вэ ? Мандала гэдэг үг Санскрит хэлний тойрог гэсэн үг. Тойрог нь амьдрал хэзээч төгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ.
Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга. Бүх зүйл таталцалын хуулиараа төвөө (цөм)-өө тойрч эргэлддэг.
Энэ утгаараа цөм нь ариун байхад энерги тэнцвэртэй байдаг. Хүмүүний бие ч мөн адил бодол санаа цэвэр ариун байхад гадагш илэрхийлэх арга буюу үг яриа, үйлдэл зөв байдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн Мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж иржээ. Энэ нь үр дүнгээ тухайн нэг хүнд төдийгүй нийгэмд эерэгээр үзүүлдгийн учир өнөө үед Мандалаг өөрсдөө зурж эсвэл “буддаг ном” будаж, ”puzzle-эвлүүлдэг зураг” эвлүүлэх нь дэлхий нийтэд түгсэн соёл болсон.
Бие болон сэтгэлзүйд үүссэн сэтгэлийн урсгалуудыг тайлж, тайвширах, бодлоо цэгцлэх зорилгоор Мандалаг будаж, эвлүүлж, зуран бясалгадаг.

Зөвхөн Түвд, Энэтхэг, Буддын шашинт орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт Мандалатай бясалгаж үүнийгээ ариун урлал буюу урлагаар анагаах “Art Therapy” гэж нэрлэх болсон билээ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Мандала нь Төв Ази, Энэтхэг, Төвд, Монголын соёлд гүн үндэстэй бөгөөд буддын шашинд бясалгал, төвлөрөл, ухамсрын төвдөө хүрэх хэрэгсэл гэж үздэг. Хүүхдэд, насанд хүрсэн хүмүүс мандала будах нь төвлөрөл сайжруулна. Хүүхэд өнгө, дүрс, хэлбэрт анхаарлаа төвлөрүүлснээр анхаарал сарних, төвлөрөлгүй байдал багасдаг.

Ядаргаа, сэтгэлзүйд бий болсон сэтгэлийн урсгалуудыг тайлна, сэтгэл зүйг тогтворжуулна, Өнгө сонгож, зурахад тархи тайвширч, хүүхэд өөрийгөө илэрхийлэх аюулгүй орон зайтай болдог. Мөн хэт хөдөлгөөнтэй, эсвэл бухимдуу хүүхдэд эмчилгээний зорилгоор ашиглаж болно. Хүүхэд хэлэхгүй мэдрэмжээ зураг, өнгөөр дамжуулан гаргах боломжтой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Будаж буй өнгө, хэлбэрээр тухайн өдрийн сэтгэл зүйг мэдэрч болно. Зан төлөв, тэвчээрийг хөгжүүлнэ. Дутуу орхилгүй дуусгах, өнгөний сонголтыг тунгаах зэргээр тэвчээр, нямбай байдал, дотоод мэдрэмж хөгждөг. Бүтээлч сэтгэлгээ, зурах ур чадвар нэмэгдэнэ . Мандала нь дүрс, хээ угалз, геометрийн зохицолтой тул зурах мэдрэмж, уран сэтгэмж хөгждөг.

Өдөрт 1 хуудас мандала будах нь олон талын ач тустай. Орчин үеийн амьдралд бид бүгд л бухимдал, мэдээллийн дарамтад орж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны амар амгаланг эрэлхийлдэг. Тэгвэл өдөр бүр ердөө нэг хуудас мандала будах нь таны оюун санаанд гайхалтай эерэг өөрчлөлт авчирдаг гэдгийг мэдэх үү?

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

 1. Сэтгэл санааг тайвшруулж, стрессийг бууруулна

Мандала будах нь анхаарлыг төвлөрүүлэх, бодлоо цэгцлэх, амьсгал, хөдөлгөөнөө хэмнэлтэй болгож сурахад тусалдаг. Өнгө будагтай ажиллах үйл явц нь тархины сөрөг бодлыг намжааж, тайвшрал авчирдаг “урлагийн бясалгал” юм.

2. Анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ

Будаж байхдаа та өнгө, хэлбэрийн зохицлыг мэдэрч, шийдвэр гаргах чадвараа хөгжүүлдэг. Энэ нь тархины баруун (бүтээлч) ба зүүн (логик) хэсгийг зэрэг идэвхжүүлж, сэтгэн бодох чадварыг сайжруулна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

3. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрийгөө ойлгох нэг арга

Мандала бол дотоод ертөнцийн тусгал. Өнгө сонголт, будах хэв маяг бүр нь тухайн үеийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тул энэ үйл явц өөрийгөө ойлгох, сэтгэлээ чөлөөлөх эмчилгээний нэг хэлбэр юм.

4. Тайван унтаж амрахад дэмтэй

Орой унтахын өмнө 15–20 минут мандала будахад зүрхний цохилт тогтворжиж, сэтгэл санаа тайвширч, нойр илүү амгалан болдог.

5. Өдөр бүрийн жижиг “өөртөө өгөх бэлэг”

Нэг хуудас мандала будах нь таны өдөр бүрийн завгүй амьдрал дунд өөртөө зориулсан 10–15 минутын нам гүм, урам өгсөн цаг хугацаа юм. Энэ нь энгийн мөртлөө гүн гүнзгий өөрчлөлтийг авчирдаг. Мандала будах нь зөвхөн уран бүтээл биш — өөрийгөө хайрлах, оюун санаагаа эмчлэх, дотоод амар амгаланг бий болгох аялал юм.

Өнөөдрөөс эхлээд өдөр бүр нэг хуудас мандала будаарай. Хэвлээд ашиглах боломжтой,  гайхалтай мандала буддаг номуудыг ЭНДЭЭС ЗАХИАЛААРАЙ.