Эмэгтэй хүний эрч хүчээ хадгалах 5 чухал зарчим

by admin

Орчин үеийн амьдралын хэмнэл, хүний сэтгэлзүйн дарамт, хов жив, дүгнэлт бүхэн эмэгтэй хүний энерги, урам зоригийг алдагдуулж мэдэхээр байна. Харин өөрийгөө хайрлаж, сэтгэл санаа, бие махбодио хамгаалах нь эмэгтэй хүний жинхэнэ хүч юм. Сэтгэлзүйч Лиз Бурбогийн зөвлөмжид үндэслэн дараах 5 дүрмийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлээрэй:

  1. Өнгөөр энергиэ сэргээгээрэй
    Тод өнгийн хувцас, гэгээлэг зүйлс эмэгтэй хүний урам зориг, сэтгэл санааг дэмждэг. Хар бараан өнгө нь сэтгэлийн гэрлийг дардаг бол хурц тод өнгө өөдрөг сэтгэлгээг дэмждэг. Өдөр бүр өөрийгөө өнгөөр цэнэглэ.
  2. Цэвэр ус бол амьд энерги
    Өдөрт хангалттай хэмжээний (ойролцоогоор 2 литр) цэвэр ус уух нь бие махбодийг чийгшүүлж, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Кофе, цай, шөл бол ус биш — цэвэр усыг орлуулахгүй.

  3. Сөрөг мэдээллээс өөрийгөө хамгаал
    Бусдын шүүмжлэл, хов живийг өөртөө ойртуулалгүй, сэтгэл зүйгээ цэвэр байлга. Юуг сонсох, юуг анхаарах нь таны эрх. Хүмүүсийн дүгнэлт таны үнэ цэнийг тодорхойлохгүй.

  4. Бодолдоо эзэн бай
    Эмэгтэй хүн аливааг мэдрэмжээрээ хүлээж авдаг учраас бодол санаагаа хянах нь чухал. Эерэг бодол эерэг амьдралыг бүтээдэг. Сөрөг зүйлд төвлөрөх нь таны дотоод эрч хүчийг алдагдуулдаг.

  5. Өөртөө анхаарал тавих нь өөрийгөө хайрлах эхлэл
    Сайхан хувцаслах, ус уух, эрүүл хооллох, сэтгэл зүйгээ цэгцлэх зэрэг энгийн үйлдэл бүр таныг дотроос тань тэтгэж байдаг. Эрч хүчтэй эмэгтэй байх нь өөртөө тавьсан анхаарал, хайр халамжийн үр дүн юм.

Эдгээр таван дүрмийг зүгээр нэг зөвлөгөө гэж бүү хүлээж аваарай. Энэ бол эмэгтэй хүний хүчийг хадгалж, амьдралаа илүү гэгээлэг болгох өдөр тутмын дадал юм.