Хөлийн улны био идэвхт талбайд иллэг хийж цочрол өгснөөр арьсан дахь сая сая мэдрэлийн төгсгөлөөр дамжин тархи, мэдрэлийн системийн өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой гэж үздэг.
Толгой өвдөх, суудлын мэдрэлийн үрэвсэл буюу өгзөгний мэдрэлийн судал хатгах, бөөр, нуруу, хүзүүгээр хөших, мэдрэлийн ядаргаа болох, нойр алдах, мэдрэлийн гаралтай цэврүүт эсэргэнэ зэрэг өвчний үед сонгон хийгээрэй.
Ямар ч тохиолдолд энэ ядаргаа нь таны амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болзошгүй тул, хялбар хэмнэлээр хэрхэн байгалийн аргаар дэмжиж болох тухай авч үзье.
Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Дэлхий дахинд био идэвхт цэгэн иллэгийг хүний цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг, эм үгүй заслын шилдэг арга, байгалийн энгийн арга гэж үздэг.
Мод үндэснээсээ өгөршиж, хүн хөлөөсөө хөгширдөг. Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ цусны эргэлт сайн байдаг. Цусны эргэлт хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг.
Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэг нь цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг эмгүй заслын шилдэг арга, байгалийн энгийн арга хэмээн үздэг.
Таныг төрсөн цагаас эхлэн био идэвхт цэгүүд таны эрхтэнтэй шууд холбоотойгоор үүссэн байдаг. Таны эрхтэн тогтолцоонд ямар нэгэн өөрчлөлт, асуудал үүссэж байгаа бол тэр био идэвхт цэг дээр дарахад өвчтэй, хөндүүр байдаг. Хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:
-Нүдний гал буурахгүй
-Нуруунд бөгтөр орохгүй
-Царайны өнгө гэрэлтэнэ хэмээн Дорно дахины анагаах ухаанд өгүүлдэг. Ядаргаа ихэсвэл ясанд гэдэг билээ. Өдөр бүр ядаргаагаа тайлж сурах энгийн аргийг сураад аваарай.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Та Өөрөө Өөртөө Оточ
