87
Хүнийг жаргаах үгэнд л битгий гуйлгачин бай!
Хүссэн хэрэгтэй үед нь үгийн сайхныг битгий харамлаж бай
Үг хүнд орчлонг бүхлээр нь шагнах ч байна
Үг хүнээс орчлонг бүхлээр нь булаах ч байна
Гурван үетэй тэнцэх нэг үе бий
Гурван оргил далдлах нэг сүмбэр бий
Гучин жилтэй тэнцэх нэг хором бий
Гучин ном орлох нэг өгүүлбэр бий
Хэлээд хэлээд юу ч хэлэхгүй үгс бий
Хэлээгүй дуугүй суухдаа үг хашгирах харц бий…
Хүнийг жаргаах үгэнд битгий гуйлгачин бай
Эх сурвалж: Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай
