Сүүлийн үеийн судалгаагаар бохь нь поли-винил ацетат, полиэтилен зэрэг хиймэл найрлагын улмаас аманд хэдэн зуугаар тоологдох бичил хуванцрыг ялгаруулж байж болзошгүйг тогтоожээ. Эдгээр бодисууд нь сав баглаа боодол болон наалдуулагч бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг бөгөөд бохийг зажлах үед задран, залгигдаж болзошгүй аж.
Судалгаанд нэг грамм бохь зажлахад дунджаар 100 ширхэг, заримдаа 600 хүртэл бичил хуванцар ялгардаг бөгөөд нэг бохь нь 2–6 грамм байхаар тооцвол нэг бохьоор 3,000 хүртэл ширхэг бичил хуванцар ялгарах боломжтой гэжээ.
UCLA-гийн мэдэгдэл (UCLA Newsroom)-аас: Хоёр төрөл бохь (синтетик болон байгалийн гаралтай) хоёуланд нь ижил хэмжээтэй бичил хуванцар ялгарч байсныг онцолж, жилд дунджаар 30,000 ширхэг бичил хуванцар хоол боловсруулах замаар орж болзошгүйг тооцжээ.
EWG (Environmental Working Group)-ийн нийтлэлд заагдсанчлан, зажлах бохь “хамгийн багадаа 96–104 ширхэг бичил хуванцар ялгаруулдаг” гэж тэмдэглэжээ. Зарим тохиолдолд энэ тоо 637 ширхэг хүртэл байжээ.
Эрдэмтдийн анхааруулснаар бичил хуванцар нь задардаггүй бөгөөд бие махбодид хуримтлагдаж, удаан хугацаанд үрэвсэл болон бусад эрүүл мэндийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Энэхүү нээлт нь бидний өдөр тутмын хэрэглээний энгийн мэт бүтээгдэхүүнүүдэд ч нуугдмал байгаа нь эрүүл мэндийн эрсдэлийг агуулж байдаг болохыг эрэдмтэд дахин сануулж байна.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: American Chemical Society (ACS)
