Тайландын Каенг Крачан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаль хамгаалагчид ховорхон тохиолддог неон ягаавтар-хөх өнгийн хавчийг анх удаа олж харжээ. Энэхүү жижигхэн хавчийг хүндэтгэл болгож “Гүнжийн хавч” эсвэл “Сириндхорн хавч” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь гүнж Маха Чакри Сириндхорны нэрээр нэрлэгдсэн юм.
Ердөө нэг инчээс арай багавтар хэмжээтэй энэхүү хавч нь ердийн үед хар, цагаан өнгөтэй байдаг панда хавчны (Lepidothelphusa cognetti) төрөлд хамаардаг ч ийм хурц ягаан-хөх өнгийн хувилбар нь туйлын ховор тохиолдол аж.
Тайландын Байгалийн цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамлыг хамгаалах газар-аас мэдээлснээр, энэ хавчны илрэлт нь “байгалиас заяасан үнэт бэлэг” төдийгүй тухайн нутагт орших гол горхи, амьдрах орчин туйлын цэвэр, эрүүл байгаагийн тодорхой шинж гэнэ.
Байгаль хамгаалагчид ийм төрлийн маш эмзэг амьтдыг ихэвчлэн биоиндикатор болгон ашигладаг бөгөөд тэдгээрийн оршин байх нь тухайн орчны тогтвортой байдал, цэвэр байдлыг шууд илэрхийлдэг байна.
Эх сурвалж: Тайландын Байгалийн цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамлыг хамгаалах газар (Department of National Parks, Wildlife and Plant Conservation, Thailand)
