Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хүнийг бүрэн харанхуйд хүртэл харж чадах боломжтой болгох шинэ төрлийн инфра улаан туяанд мэдрэг контакт линз бүтээжээ. Эдгээр линз нь нүдэнд үл үзэгдэх инфра улаан туяаг шингээн авч, хүний нүдэнд харагдах өнгөөр хувирган үзүүлэх upconversion нанобөөмс-өөр хийгдсэн байна.
StudyFinds-ийн мэдээлснээр, хүний туршилтаар оролцогчид нүцгэн нүдэнд огт харагдахгүй инфра дохиог ялган таних, дүрсийн хээ тайлах, орон зайн хэлбэрүүдийг хүртэл таних боломжтой болжээ. Энэхүү линз нь уламжлалт хүнд, зайгаар ажилладаг харанхуйд харагч төхөөрөмжөөс ялгаатай нь зөөлөн, тунгалаг, батерейгүйгээр ажиллаж, хүний энгийн хараатай үл зохицолдохгүйгээр ашиглагдах боломжтой.
Gadget Review-ийн мэдээлснээр, эдгээр линз нь бүр нүдээ анисан үед ч инфра дохиог мэдрэх чадвартай гэнэ. Учир нь инфра туяа нь харагдах гэрлээс илүү үр дүнтэйгээр нүдний зовхийг нэвтэрдэг аж. Гэхдээ одоогийн прототип нь зөвхөн LED зэрэг хүчтэй инфра эх үүсвэрийн үед үр дүнтэй ажилладаг тул одоохондоо орчны сул гэрэлтэй нөхцөлд ашиглахад тохиромжгүй байна.
Хэдийгээр энэхүү технологи хөгжлийн шатандаа байгаа ч, цаашид аюулгүй байдал, анагаах ухааны дүрслэл, харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмж зэрэг олон салбарт шинэ боломжийг нээхээр байна.
Эх сурвалж: StudyFinds-ийн мэдээ; Gadget Review-ийн мэдээлэл
