АНУ-ын Теннесси мужид эзнээсээ зугтсан Эд нэртэй тахь (zebra) долоо гаруй хоног сул чөлөөтэй тэнэж, орон нутгийн жинхэнэ “од” болсон талаар Fox News мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар Эд 2025 оны тавдугаар сарын 31-нд эзнийхээ хашаанаас гарч зугтсан бөгөөд Ратерфорд тойргийн оршин суугчдын хороолол, бэлчээрийн бүсээр чөлөөтэй явж байгаагаар олон удаа харагдсан байна. Иргэд түүний зураг, бичлэгийг сошиал сүлжээнд нийтэлснээр тахьтай холбоотой түүх богино хугацаанд цахим орчинд тархжээ.
Yahoo News-ийн мэдээлснээр Эд эцэстээ Кристиана суурингийн ойролцоох нэгэн бэлчээрээс олдсон бөгөөд аврах ажиллагаа нэлээд өвөрмөц байдлаар өрнөсөн байна. Албаныхан түүнийг нисдэг тэргээр өргөн авч, бэлэн хүлээж байсан амьтны тээврийн чиргүүлд аюулгүй буулгажээ.
Эрсдэлгүйгээр амжилттай дууссан энэхүү ажиллагааны дараа Эд эзэндээ эсэн мэнд хүлээлгэн өгөгдсөн байна. Тахийг нисдэг тэргээр зөөвөрлөсөн дүр зураг олон нийтийн анхаарлыг татаж, зарим хүмүүс түүнийг “VIP маягийн хандлага хүртсэн Холливудын од шиг харагдсан” хэмээн хошигножээ.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Fox News
