Шинэ судалгаагаар хүний үрийн шингэний дээжинд бичил хуванцар агуулагдаж байгааг тогтоожээ.

by admin

Science of the Total Environment сэтгүүлд саяхан хэвлэгдсэн нэгэн судалгаагаар үрийн шингэнээс бичил хуванцар илэрсэн байна. ScienceAlert-ын мэдээлснээр Хятадын эрдэмтэд 36 эрэгтэй хүний үрийн шингэнийг шинжилж үзэхэд 100 хувь нь бичил хуванцарын өчүүхэн хэсгүүдийг агуулж байжээ.

Хамгийн түгээмэл илэрсэн төрлүүд нь полистирол, полиэтилен, PVC байсан бөгөөд эдгээр нь амьсгалаар дамжин эсвэл хоол хүнсээр дамжин биед орж, цусны урсгалаар нөхөн үржихүйн эдэд нэвтэрсэн байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Судалгаанд confocal Raman microscopy хэмээх нарийн шинжилгээний аргыг ашиглан эдгээр хуванцарыг илрүүлэхээс гадна хэвийн бус бүтэцтэй олон төрлийн эр бэлгийн эс ажиглагдсан байна. Тухайлбал, богино, мурий, мушгирсан эсвэл сүүл нь хэвийн бус хэлбэртэй эсүүд илүүтэй тааралджээ. Хэдийгээр энэ судалгаа бичил хуванцар ба эр бэлгийн эсийн өөрчлөлтийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогоогүй ч нөхөн үржихүйн хордлого үүсгэх аюултайг анхааруулж байна.

Урт хугацааны үр нөлөөг бүрэн ойлгоход цаашдын судалгаа шаардлагатай ч, үрийн шингэнд бичил хуванцар илэрсэн нь хуванцарын бохирдол хүний биед ямар гүн нэвтэрснийг харуулсан ноцтой дохио болж байна. Энэ нь бид хуванцар хэрэглээг бууруулах, өртөлтийг багасгах яаралтай арга хэмжээ авахын чухлыг улам тод харуулж байгаа юм.