Шар сүү — монгол хүний унаган дархлааны нууц

by admin

“Шар сүү уусан хүний бие чулуу шиг болдог” хэмээх үг монголчуудын дунд үе дамжин яригдсаар иржээ. Энэ нь зүгээр ч нэг хэлц үг биш, харин олон зууны турш хэрэглэгдэж ирсэн эрүүл мэндийн нандин уламжлал юм.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Монголчууд эрт дээр үеэс малын түүхий сүүн бүтээгдэхүүнийг эмчилгээний зорилгоор хэрэглэж ирсэн арвин туршлагатай. Тэр дундаа шахсан бяслагны шар сүү нь бие махбодын хор гадагшлуулах, тэнхээ тэнхлэг сэргээх, дархлаа дэмжих гайхалтай чадвартай гэдгээрээ онцлог.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Уламжлалт аргаар эм тариа олон хоног хийлгэсэн, хүнд өвчнөөс эдгэрч тамир тэнхээ нь муудсан хүнийг халуун шар сүүнд утна — энэ нь түүхий сүүгээр шахсан бяслагны шар сүүг халуунаар нь бэлтгэн, толгой дээгүүрээ алчуур нөмрөн утаж, биеийн хорыг хөлсөөр гадагшлуулах арга юм. Мөн тухайн сүүг бүлээнээр нь бага багаар оочлон уух нь дотоод цэвэрлэгээ хийж, ходоод гэдэс, цөс, элэг зэрэг эрхтэнд эерэгээр нөлөөлдөг байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Энэ аргыг долоо хоногийн турш хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж үздэг. Түүх сөхвөл улаан бурхан, шар өвчин зэрэг халдварт өвчин тусаад бие нь туйлдсан хүмүүст тэнхээ оруулах, хорыг гадагшлуулах зорилгоор хэрэглэж иржээ. Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүсийн бие маш их ядарч, хор хуримтлагдсан байдаг учраас шар сүүгээр “эмчлэх” нь үр дүнтэй байсаар ирсэн аж.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Мөн халуун шар сүүгээр биеэ угааж, бүлээн шар сүүнд сууж амрах, эсвэл өглөө, оройн нам гүм наранд биеэ шарж хөлөргөх нь дархлаа дэмжих, биеийн тамир сэргээх энгийн бөгөөд аюулгүй арга хэмээгддэг. Тэр ч бүү хэл, хүүхдийг багаас нь шар сүүнд оруулж байсан тухай яриа олон. Үр дүнд нь хүүхэд илүү чийрэг, өвчин эсэргүүцэх чадвар сайтай болдог гэж ахмадууд өгүүлдэг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Түүнчлэн аарцны шар сүүгээр бие угааж, үсээ шавшвал арьс, ханиадны эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг. Өвөл ханиад хүрэхгүй, хавар намар ядрал багатай байхын тулд зундаа ядаж нэг удаа шар сүүнд орж, хэдэн өдөр ууж хэрэглэж байхыг уламжлалт ёс сургадаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Шар сүүг зөвхөн бие угаах, уух төдийгүй ган хийх, борц дэвтээх, хоол амтлагч болгон ашиглах гэх мэт олон хэлбэрээр хэрэглэж ирсэн нь түүнийг зөвхөн эм биш, амьдралын салшгүй хэсэг байсныг гэрчилнэ. Хонины борц шар сүүнд дүрж, уринд хатаавал амт шим нь эрс сайжирдаг гэх яриа ч бий.

Шар сүү бол байгалийн бүтээсэн эм. Мал хүртэл уух гэж тэмүүлдэг нь түүний шим тэжээл, амин дэм, эрч хүчийн эх үүсвэр гэдгийг илтгэнэ.