Хөлийн ул, өсгий хуурайшиж хагарах нь олон хүнд тохиолддог асуудал юм. Ялангуяа хүйтэн улирал, хуурай агаар, буруу арчилгаа болон зарим дотоод өвчний үед энэ асуудал улам хүндрэх хандлагатай байдаг. Хэрэв хагарал гүнзгийрч, өвдөлт, цус алдалт, халдвар үүсвэл заавал анхаарах шаардлагатай.
Хуурай, хагарсан хөл яагаад үүсдэг вэ?
Хөлийн арьс байгалиасаа тослог багатай тул чийгээ амархан алддаг. Дараах хүчин зүйлс хамгийн түгээмэл шалтгаан болдог.
1. Орчны нөлөө
-
Халуун, чийгтэй гутал – Хөл их хөлөрч, ууршилтаар арьсны чийг алдагдана
-
Хэт хүчтэй саван, угаагч – Арьсны хамгаалах тослогийг устгана
-
Хүйтэн, хуурай агаар – Өвөл арьс илүү хурдан хатна
-
Халуун усанд удаан орох – Арьсны чийг хадгалах чадварыг бууруулна
2. Насжилт
Нас ахих тусам:
-
Арьсны нөхөн төлжилт удааширна
-
Өсгий, улны зөөлөвч нимгэрнэ
-
Даралт ихсэж, арьс хагарах эрсдэл нэмэгдэнэ
3. Дотоод өвчин, тэжээлийн дутагдал
Дараах нөхцөлүүд хөл хуурайшиж хагарахад нөлөөлдөг:
-
Чихрийн шижин
-
Илүүдэл жин
-
Бөөрний өвчин
-
Бамбай булчирхайн дутмагшил (Hypothyroidism)
-
Витамин A, D, төмөр, цайр дутагдах
-
Омега-3 болон өөх тосны хүчил дутагдах
-
Псориаз
-
Экзем
-
Цусны эргэлтийн эмгэг
4. Мөөгөнцөр
Хөлний мөөгөнцөр (athlete’s foot) нь:
-
загатнах
-
хуурайших
-
хагарах
шалтгаан болдог.
5. Амьдралын хэв маяг
-
Удаан хугацаанд зогсох
-
Тохирохгүй гутал өмсөх
-
Нүцгэн алхах
-
Тамхи татах
Хуурай, хагарсан хөлийг гэртээ эмчлэх
1. Хөл дэвтээх
Хөлийг 15–20 минут бүлээн усанд дэвтээнэ.
Нэмэлтээр:
-
Epsom давс
-
Кокос эсвэл чидун тос
ашиглаж болно.
2. Үхэжсэн арьс гуужуулах
-
Хөнгөн хуурайшилт – алчуур, скраб
-
Илүү зузаан арьс – пемз, хөлний файл
Хэт хүчтэй үрж болохгүй.
3. Чийгшүүлэх
Дараах найрлагатай тос хамгийн үр дүнтэй:
-
Urea
-
Alpha-hydroxy acids
-
Lanolin
-
Shea butter
-
Coconut oil
Хөлийг бага зэрэг чийгтэй үед тослох нь илүү үр дүнтэй.
4. Чийгийг барих
Тосны дараа Вазелин түрхээд даавуун оймс өмсөн шөнөжин байлгахад хөл маш хурдан зөөлөрдөг.
5. Гүн хагаралд
Шингэн наалт (liquid bandage) ашиглаж хагарлыг битүүлж халдвараас хамгаална.
Хэзээ эмчид үзүүлэх вэ?
Дараах шинж илэрвэл яаралтай үзүүлнэ:
-
Идээ гарах
-
Улайж хавдах
-
Халуурах
-
Хүчтэй өвдөх
-
Чихрийн шижинтэй хүн хөл хагарсан бол
Урьдчилан сэргийлэх
-
Өдөр бүр хөл тослох
-
Тохирсон, зөөлөн ултай гутал өмсөх
-
Хэт халуун уснаас зайлсхийх
-
Хөлийг цэвэр, хуурай байлгах
-
Мөөгөнцрөөс сэргийлэх
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: www.verywellhealth.com
