Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг тэвчээр, сэтгэлийн хат шаардсан урт аялал. Гэвч орилох, загнах нь түр зуурын шийдэл боловч урт хугацаандаа хүүхдийн итгэл, өөртөө итгэх итгэлийг мохоодог. Хэрвээ та илүү тайван, ойлголцолд суурилсан аргаар хүүхдээ өсгөхийг хүсч байвал дараах зөвлөгөөнүүд танд тус болно.
1. Өөрийгөө хайрлаж, өөртөө зөөлөн ханд
Сэтгэл хангалуун эцэг эх л үр хүүхдээ тайвнаар хөтлөнө. Бясалгал, йог, спортоор хичээллэж, сэтгэлээ цэнэглэ. Өөртөө хүүхэд шигээ хандаж, шүүмжлэл бус хүлээн зөвшөөрлөөр дүүргэ.
2. Хил хязгаараа тогтоо, “үгүй” гэж хэлж сур
Хүүхдийн даврах шалтгаан ихэвчлэн эцэг эхийн сул хяналт байдаг. Та хязгаартай байснаар хүүхэд ч бас түүнийг хүндэтгэж сурна.
3. Хүүхэд насных нь онцлогийг хүлээн зөвшөөр
Хүүхдээс насанд хүрэгч шиг ааш хүлээх нь буруу. Тэднийг илүү мэдэрч, хөгжилтэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүл.
4. Аюулд биш, итгэлд суурил
Хүүхдээ дандаа хэрэг тарина гэж айх нь буруу зуршил бий болгодог. Харин итгэл хүлээлгэснээр хариуцлагатай болдог.
5. Өөрийг нь биш, асуудлыг ойлго
Таны хүүхэд та биш. Тэр өөрийнхөө алдааг хийнэ. Харин та хажууд нь байж, ойлгож, дэмжиж чадвал тэр өөрөө суралцана.
6. Тайвшруулах өөрийн “зангуу”-г бий болго
Бухимдал дээд цэгтээ хүрэхээс өмнө тайвширч чаддаг дадалтай бол. Жишээ нь, тодорхой хурууны хөдөлгөөн эсвэл амьсгалын дасгал.
7. Анхаарлаа сэтгэлээсээ хандуул
Хүүхэд “анхааралгүй” байхдаа муухай аашилж эхэлдэг. Түүнтэй өнгөрүүлж буй мөч бүртээ жинхэнэ утгаар нь хамт бай.
8. Хувийн орон зай, бие даах боломжийг өг
Таны хүүхэд бие даан хорвоог таних хэрэгтэй. Нас ахих тусам илүү их эрх чөлөө, өөрийн орон зайг хүсдэг гэдгийг сана.
9. Хүндлэлтэй харилц
Хүүхэд хэдий нас бага ч гэсэн хувь хүн. Биед нь хүрэхийн өмнө хэлэх, түүний мэдрэмжийг хүндэтгэх зэрэг нь итгэлийг нь нэмэгдүүлдэг.
10. Тусламж гуйхаас бүү ич
Хэрэв та ядарсан бол өөр хэн нэгнээс тусламж авах нь зөв. Тайван, эрч хүчтэй байх нь таны хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл. Хүүхдээ шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх нь амаргүй ч хамгийн утга учиртай арга. Эцэг эхийн тэвчээр, ойлголцол, хайр – эдгээр нь хүүхдийн хүмүүжилд хамгийн том хөрөнгө оруулалт юм.