Хадны ногоон хаг бол байгалийн эмчилгээний аргаар олон өвчнийг намдаах, дархлааг дэмжих ач тустай эмийн ургамал. Монголчууд хадны хагийг олон зууны турш ашиглаж ирсэн бөгөөд өнөө үед ч уламжлалт болон гэрийн нөхцөлд эмчилгээний зорилгоор хэрэглэж байна.
Нойр булчирхайн архаг үрэвсэлд
Нойр булчирхайн өвдөлт намдаах зорилгоор хадны ногоон хагийг цайны оронд хэрэглэж болно. Ойролцоогоор 300 мл буцалсан халуун усанд 5 чимх хадны ногоон хаг хийж, буцалгахгүйгээр хандална. Хандалсан усаа өдөр тутам шимж ууснаар нойр булчирхайн өвдөлт багасч, хоолны шингээлт сайжирдаг. Хадны хагийг хэрэглэхэд шилний өнгөр тогтоогүй байх, эсвэл шинэ халуун сав хэрэглэх шаардлагатай. Хандалсан хадны хаг дээр дахин халуун ус нэмээд ууж болно. Хэрэглэх явцад буцалгахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Түрүү булчирхайн үрэвсэлд
Түрүү булчирхайн үрэвсэлд хадны ногоон хагийг хандалж уух аргыг олон хүн хэрэглэж иржээ. Ялангуяа ес эхлэх үед хандалж ууж эхлээд есний сүүл хүртэл буюу 81 хоног хэрэглэснээр үрэвсэл намдаж, зовиур багасах тохиолдол элбэг байдаг.
Цагаан мах эргэх, шамбарам өвчинд
Цагаан мах эргэх буюу шамбарамын үед хадны ногоон хагийг уух нь үр дүнтэй гэж үздэг. Хаг нь булчинг чангаруулах үйлчилгээтэй бөгөөд энэ үед кегелийн дасгал буюу булчингаа байнга чангалах дасгалыг хамтад нь хийхийг зөвлөж байна. Мөн дельфин массажны аппаратаар өдөр бүр 5 минут орчим хошного орчмыг чичирхийлүүлэх дасгал хийх нь үр дүнтэй байдаг.
Хэрэглэхдээ анхаарах зүйлс
-
Хадны ногоон хагийг буцалгаж хэрэглэхгүй. Зөвхөн халуун усаар хандалж хэрэглэнэ.
-
Хадны хаг хэрэглэх үед шинэ шилэн сав, эсвэл өнгөр тогтоогүй шил ашиглах хэрэгтэй.
-
Хэрэглэх хугацаанд зөв тунгаар хэрэглэх, халуун усаар шинэчилж хандлах нь үр дүнтэй.
-
Мөн загасгал болон эмийн ургамлын утаагаар утах нь суларсан булчинг чангаруулах сайн арга болдог.
Эдгээр аргууд нь олон хүнд тус болж ирсэн бөгөөд байгалийн гаралтай эмчилгээний арга гэдгээрээ онцлогтой. Гэвч хадны ногоон хагийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй бөгөөд бусад эмчилгээний аргуудтай хослуулах нь илүү үр дүнтэй байх боломжтой.