Луувангийн шүүсний 10 гайхалтай ач тус

by admin

Шар лууван бол зөвхөн амттай хүнс төдийгүй хүний биеийн эрүүл мэндэд олон талаар ашиг тустай ногоо юм. Тэр дундаа шинэхэн шахсан луувангийн шүүс нь дархлаа, хараа, арьс, дотоод эрхтнүүдэд эерэгээр нөлөөлдөг байгалийн “эм”. Доорх арван ач тусыг тогтмол хэрэглэснээр та өөрийн бие махбодь, сэтгэл зүйд хэрхэн эерэг өөрчлөлт гарахыг мэдрэх болно:

  1. А амин дэмийн байгалийн эх үүсвэр
    Лууванд агуулагдах бета-каротин нь хүний биед ормогц А аминдэм болж хувирдаг. Энэ нь хараа сайжруулах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, шөнийн харалган, нүдний эмгэгээс сэргийлэхэд чухал нөлөөтэй.
  2. Арьс, хараанд тустай
    Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга шинэхэн луувангийн шүүс уух нь арьсыг өнгөлөг болгох, харааг тогтворжуулах, биеийн ядаргааг тайлахад тусална.

  3. Ходоод гэдсийг дэмжинэ
    Лууван нь ислэг ихтэй тул гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, илүүдэл холестериныг гадагшлуулах, судас хатуурах, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Харин ходоодны шархтай бол чанаж хэрэглэх нь зүйтэй.

  4. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
    Луувангийн шүүсийг зөгийн бал, жүрж, нимбэг, тарагтай хольж коктейл болгон уух нь зүрхний булчингийн ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмж, арьсыг өнгөлөг болгодог.

  5. Амьсгалын замын өвчнийг намжаана
    Луувангийн шүүс нь цэр ховхолж, хоолой сөөх, ханиалгах, хамар залгиурын үрэвсэл зэргийг намжаах үйлчилгээтэй. Амны хөндийн салст бүрхүүлийг хамгаалж, үрэвслийг багасгана.

  6. Дотоод эрхтнүүдийг тэтгэнэ
    Бөөр, элэг, давсаг, шамбарам зэрэг дотоод эрхтний зарим өвчнийг дэмжин эмчлэхэд шүүс нь эерэг нөлөөтэй. Ялангуяа тогтмол хэрэглэхэд хий, бэтэг өвчнийг намжаах нөлөөтэй.

  7. Хорт хавдарт эсэргүүцэл үзүүлдэг
    Ардын эмчилгээний уламжлалд зэрлэг луувангийн үндэс, навчийг хорт хавдрын шарханд хэрэглэдэг байсан. Түүний шүүс нь арьсны өвчлөлд ашиг тустай болох нь тэмдэглэгдсэн байдаг.

  8. Сул биетэй хүүхдэд тохиромжтой
    Сульдаа өвчтэй, цус багадалттай болон нүдний үрэвсэлтэй хүүхдэд луувангийн шүүсийг эмч нар сувиллын хоолны нэг хэсэг болгон хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа хөхүүл эхчүүдийн хоолны дэглэмд тохиромжтой.

  9. Дархлааг дэмжинэ
    Луувангийн шүүс нь хүний биеийн байгалийн хамгаалалтыг дэмжиж, ханиад, томуу зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

  10. Гэвч хэтрүүлж хэрэглэхээс болгоомжил
    Хэдий ашигтай ч луувангийн шүүсийг хэмжээ хэтрүүлэн хэрэглэвэл хордлого үүсгэх эрсдэлтэй. Тиймээс өдөрт нэг аяга (200-250 мл)-аас хэтрүүлэхгүй байх нь эрүүл хэрэглээ юм.

Санамж: Шүүсийг үргэлж шинэхэн шахаж хэрэглэж байгаарай. Боломжтой бол органик лууван хэрэглэж, элдэв нэмэлтгүй, элсэн чихэргүй байдлаар уухыг зөвлөе.