Өнөөдрийн амьдралын хурд, сэтгэлийн урсгал хөдөлгөөн ихтэй, хөдөлгөөний дутагдал зэргээс болж зүрх судасны эрүүл мэндэд аюул учрах нь элбэг болжээ. Харин эрүүл хооллолт нь таны зүрхийг хамгаалах хамгийн чухал алхам юм.
Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд зүрх судасны системийг дэмжиж, эрсдлийг бууруулахад тусална:
1. Тослог загас
Сардин, туна, хулд, хар амар зэрэг далайн загаснууд нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд долоо хоногт 2 удаа хэрэглэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд тустай.
2. Улаан лооль
Кали, магни, ликопин зэрэг ашигтай бодисоор баялаг улаан лооль нь даралтыг бууруулж, судасны ханыг бэхжүүлдэг.
3. Шош, вандуй
Фолийн хүчил, магни, флавоноид ихээр агуулах тул судасны ханыг хамгаалж, цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай.
4. Авокадо
Эрүүл өөх тосны эх үүсвэр болох авокадо нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхний ачааллыг багасгана.
5. Хар шоколад
70 хувиас дээш какао агууламжтай хар шоколад нь антиоксидантаар баялаг тул судасны уян хатан байдлыг хадгалахад нөлөөлдөг.
6. Бүйлс ба хушга
Эдгээр самрууд нь кали, магни, B болон E аминдэмүүдээр баялаг тул зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг.
7. Алим
Алиманд агуулагдах флавоноид, кверцетин нь судасны ханыг хамгаалж, холестерины түвшинг тогтворжуулдаг.
8. Үхрийн нүд
Антоциан, C аминдэм ихээр агуулдаг учраас судасны ханыг бэхжүүлж, үрэвсэлээс сэргийлнэ.
9. Анар
Анар нь антиоксидантуудаар баялаг бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг тэнцвэртэй байлгахад тусална.
10. Гадил
Калигаар баялаг гадил нь даралтыг зохицуулж, илүүдэл натрийг биеэс гадагшлуулдаг.
11. Брокколи
Сульфорафан, С аминдэм агуулсан брокколи нь судасны ханыг бат бөх байлгаж, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.
12. Чацаргана
Омега тос, антиоксидант ихтэй чацаргана нь дархлаа дэмжихээс гадна зүрхний үйл ажиллагаанд тустай.
13. Овьёос
Овьёос нь уусдаг эслэг ихтэй тул муу холестериныг бууруулж, судасны бөглөрөлөөс сэргийлдэг.
14. Инжир
Инжир нь кали, төмөр, антиоксидант агуулсан жимс бөгөөд зүрхний булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
15. Чавга (хатаасан чавга)
Кали, төмөр, магни ихээр агуулсан чавга нь судасны ханыг уян хатан байлгаж, даралт ихдэхээс хамгаална.
16. Чиа үр
Омега-3, уураг, эслэгээр баялаг энэхүү үр нь зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг супер хүнсэнд тооцогддог. Та эдгээр хүнсийг хоолны дэглэмдээ багтааж эхэлснээр зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, илүү эрч хүчтэй, урт наслах боломжтой болно.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.
