Бухимдал стресс ядаргаа байсан ч хөмсгөө битгий зангидаарай. Хөмсгөө зангидснаар асуудал шийдэгдэхгүй

by admin

Эерэг байвал сайн зүйлс, сайхан хүмүүс танд татагдах болно. Таны сэтгэл, таны бодол юу өөртөө татах соронзон тань болдог. Хайр, эрүүл мэнд, эерэг сэтгэлгээ, сайн сайхны соронз нь та өөрөө бай. Эргэн тойрны хүрээллээсээ хамаарч тухайн хүний зан чанар, ерөнхий байдал, сэтгэл санааны байдал зэрэг шалтгаалдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Таныг үргэлж шүүмжилдэг, эсвэл таныг араар тань үргэлж муулдаг байвал танд таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ хөмсгөө битгий зангидаарай. Хүний гадаад, дотоод хүчин зүйл, шинж чанарууд нэгдэн оршиж байдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

– Ааш зан царайд
– Амьдралын хэв маяг биеийн галбирт
– Гоо сайхан хумсанд
– Ариун цэвэр үсэнд
– Үнэн санаа үйл хөдлөлд
– Бусдын төлөөх сэтгэл, хэрхэн хооллож буйд
– Дотоод хүний хүч дуу хоолойд
– Стрзсс ядаргаа арьсанд
– Сэтгэл санааны байнгын тогтворгүй байдал хөлөнд
– Хүнлэг чанар тань, өөрөөсөө дорой хүнд хандаж буй хандлагад илэрнэ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Та бол өөрийгөө бүтээгч гайхалтай ертөнц юм. Хөмсгөө битгий зангидаарай. Та уурлавал тэр бухимдал, стрессийг нүүрээрээ битгий илэрхийлж амьдар. Зангидсан хөмсөг таныг хатуу, ууртай, сэрдсэн, хардсан, болгоомжилсэн, шүүмжилсэн харагдуулахаас гадна, хөмсөгний тань хооронд босоо үрчлээс суулгаж байдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Тиймээс, бухимдал байсан ч хөмсгөөрөө битгий илэрхийл. Яагаад гэвэл, хөмсгөө зангидснаар асуудал шийдэгдэхгүй. Хүн уурлах, үзэн ядах, дургүйцэх, түрэмгий авирлах, хорсон занах, гомдох, гуниглах, гутрах, айх, түгших, зовинох, харамсах зэргээр хөөрөл, гутралын хүчтэй нөлөөнд автахад уураг тархины олон сая эс үхдэг аж.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Мөн түүний хэмжээг нь агшаадаг аюултай болохыг Америкийн нэгдсэн улсын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Тэдний үзэж буйгаар сэтгэцийн гэнэтийн хүчтэй цочролд орж түүнээс гарж чадахгүй удаан хугацаанд үргэлжилбэл хүний ой санамж болон шинээр суралцах үйл ажиллагааг хангадаг тархины духны өмнөд бор гадар (prefrontal cortex)ийн хэмжээ агшиж жижгэрдэг байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Тулгар болон нялх биетэй бүсгүй хүний сэтгэлзүй эмзэг болохын хэрээр хөөрөл гутралд амархан оромтгой болдог хэдий ч сэтгэлзүйгээ хамгаалж эсэн мэнд амаржиж, үр хүүхдээ өсгөн торниулж буйгийн нууц юунд байна вэ? Хариулт нь их энгийн.

Хэвлий дэх үр хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, нялх балчир үрээ харж баясах, нэгэн үзүүрт сэтгэлээр асарч энэрснээр хувь хүний зан араншин болон гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй ядаргааг хүндрэлгүй даван туулдаг. Гэнэтийн хүчтэй хөөрөл, гутралд автахад уураг тархиных нь олон сая эс үхэждэг бол үр хүүхдээ хязгааргүй асарч, энэрч, хайрласан сэтгэл нь урдынхаас хэд дахин илүү эс шинээр үүсч төлжүүлдэг гэж нейросайнсын эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: орчуулсан Оюу