Амны эвгүй үнэрийг дарах байгалийн гаралтай 9 арга

by admin

Дэлхий дээрх хүн амын 80 гаруй хувь нь амны эвгүй үнэрээс санаа зовдог гэсэн судалгаа байдаг. Ажлын ярилцлага, болзоо зэрэг үед бохь зажлах, жимс идэх боломжгүй учраас амны хөндийн ариун цэврийг хадгалах нь чухал. Ихэнхдээ эвгүй үнэр нь шүд угаагаагүй, амны хөндийн ариун цэврийг сахиагүйтэй холбоотой гэж боддог ч зарим тохиолдолд дотоод эрхтний асуудал, ходоод гэдэс, гүйлсэн булчирхай, уушги зэрэг нь нөлөөлж болно.

Энд бид амны эвгүй үнэрийг дарах байгалийн 9 аргыг хүргэж байна.

1. Алим, цоохор майлз, лууван идэх

Эдгээр жимс, ногоо нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, амны хөндийг цэвэрлэж, бактерийг устгадаг. Өглөө өлөн дээрээ эвгүй үнэр гарвал ходоодны хүчил ихэссэн байж болохыг илтгэдэг тул цэвэр жимс ногоо хэрэглэх нь ашигтай.

2. Хүнсний ногоог идэх

Хлорофиллээр баялаг ногоо нь амны эвгүй үнэрийг арилгахад тусалдаг. Мөн дархлааг дэмжиж, хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгадаг.

3. Хоолны дараа чимэглэлийн ногоо зажилж идэх

Гаа, яншуй зэрэг нь амны хөндийн үнэрийг саармагжуулах үйлчилгээтэй. Хоолоо идсэний дараа бага зэрэг үлдээж зажилбал үр дүнтэй.

4. Тараг идэх

Тараг дахь ашигтай бактер нь хоол боловсруулах тогтолцоог дэмжиж, амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлдэг. Органик, сахаргүй төрлийг сонгох нь илүү ашигтай.

5. Интоор идэх

Интоор болон шанцай нь метанетиол гэх үнэр ялгаруулдаг бодисыг саармагжуулж, амны эвгүй үнэрийг бууруулдаг.

6. Ногоон цай уух

Ногоон цай нь амны бактерийн эсрэг тэмцэж, биеийг хоргүйжүүлж, амьсгалын замын тааламжгүй үнэрийг бууруулдаг.

7. Цитрусын төрлийн жимс хэрэглэх

Нимбэг, жүрж зэрэг нь амны болон хоол боловсруулах замын бактерийн өсөлтийг бууруулдаг, үнэрийг арилгах байгалийн арга юм.

8. Цагаан гаа, нимбэгтэй цай

Цагаан гаа нь хоол боловсруулалтыг дэмжиж, амны эвгүй үнэрийг бууруулдаг. Нимбэгний хүчил нь бактерийн өсөлтөөс сэргийлдэг тул цайнд нэмээд амаа зайлж болно.

9. Ундны ус уух

Амнаа чийгшүүлэх нь хоолны үлдэгдлийг зайлуулж, бактерийн өсөлтөөс сэргийлдэг. Мөн ус нь бодисын солилцоог хэвийн байлгахад шаардлагатай тул өдөрт хангалттай хэмжээгээр уухыг зөвлөж байна.

Эдгээр арга нь амны эвгүй үнэрийг байгалийн аргаар бууруулж, хоол боловсруулах тогтолцоог дэмжихэд тусалдаг. Өдөр тутмын амны хөндийн ариун цэврийг сахих, жимс, ногоо, ус болон эрүүл дадлыг хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: durvunzug.com Орчуулсан Оюу