Аав, ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөх тусам тэдний нас уртасдаг

by admin

Эрдэмтдийн хийдэг нээлт бүр бидэнд шинэ мэдлэг, амьдралд хэрэг болох сургамж өгдөг. Тэгвэл Калифорнийн их сургуулийн судлаачид нэгэн энгийн хэр нь маш чухал зүйлийг тогтоожээ — аав, ээжтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх нь тэдний насыг уртасгахад нөлөөлдөг байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Хүний амьдралын утга учир нь зөвхөн эрүүл мэнд, эдийн засагт бус, харилцаа, хайр халамжид оршдог гэдгийг энэхүү судалгаа дахин баталсан юм. Судалгаанд 71 орчим насны 1600 гаруй ахмад настнууд оролцсон бөгөөд тэдний ганцаардлын түвшинг зургаан жилийн хугацаанд ажигласан байна. Үр дүнд нь ганцаардаж байсан өндөр настнуудын 23 хувь нь нас барсан бол ойр дотны хүмүүс нь анхаарч халамжилдаг өндөр настнуудын ердөө 14 хувь нь л хорвоог орхисон байжээ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Энэхүү тоон үзүүлэлт ганцаардал ямар хор хөнөөлтэй болохыг илтгэхийн сацуу гэр бүлийн халуун дулаан харилцаа хэчнээн чухал болохыг харуулж байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Нас ахих тусам хүн хэн нь үнэтэй, ямар харилцаа үнэ цэнтэй болохыг улам ихээр ухаарч эхэлдэг. Ахмад настнууд үр хүүхэд, ач, зээгээ энхрийлэн хайрладаг ч тэдний зүгээс анхаарал халамж бага мэдрэгддэг нь харамсалтай. Гэвч тэд гомдоллож, гасалж суудаггүй. Харин ч амьдралын туршлагаараа бидэнд хуваалцах, ухааруулж сургах, зөвлөж дэмжихэд бэлэн байдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Бидэнд ямар нэгэн асуудал тулгарсан үед эсвэл баярт мөчөө хуваалцахыг хүсэхдээ хамгийн түрүүнд санаанд ордог хүмүүс бол аав, ээж, эмээ, өвөө нар байдаг. Биднийг өдий зэрэгтэй хүргэхийн төлөө тэд хэчнээн их хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсныг эргэн санах нь зүйтэй.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Тиймээс долоо хоногт хэдхэн цаг хамтдаа байх, өдөрт ганц удаа утсаар ярих, халуун дулаан үгсээр тэднийг баярлуулах нь тэдний амьдралд гэрэл нэмэхээс гадна, урт удаан, аз жаргалтай амьдрахад нь үнэтэй хувь нэмэр оруулдгийг мартаж болохгүй.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image