ChatGPT-г илүү ухаалгаар ашиглахын тулд хэрхэн зөв PROMPT бичих вэ?

by admin

Сүүлийн үед хиймэл оюун ухаан, тэр дундаа ChatGPT хэрэглээний цар хүрээ эрс тэлж, өдөр тутмын амьдрал болон ажил хэрэгт өргөн хэрэглэгдэх боллоо.
Гэхдээ бид ихэнхдээ ерөнхий, тодорхой бус асуулт тавьж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь элбэг. Үнэндээ, ChatGPT-ээс илүү үр өгөөжтэй, чанартай хариулт авахын тулд заавар буюу PROMPT бичихдээ тодорхой бүтэц, зарчим баримтлах нь маш чухал юм.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Хамгийн түгээмэл алдаа бол ерөнхий асуулт бичих явдал. Жишээлбэл, “Надад маркетингийн төлөвлөгөө бичээд өгөөч” гэхийн оронд илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингэснээр AI таны хүсэлтийг илүү сайн ойлгож, хэрэгцээнд нийцсэн хариулт өгөх боломжтой болно.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

PROMPT бичихэд ашиглаж болох үндсэн загварууд байдаг бөгөөд эдгээрийг дагаж мөрдвөл ChatGPT-г илүү үр дүнтэй ашиглаж чадна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

1. R-T-F загвар (Role-Task-Format)
Энэ загвар нь хэн ямар үүрэгтэй байх, юу хийх, ямар хэлбэрээр хийхийг тодорхойлно.
Жишээ:
Чи бол мэргэжлийн маркетер. Шинээр гарах спорт хувцасны брэндийг хэрэглэгчдэд сурталчлах зорилготой Facebook-ийн зар сурталчилгааны storyboard буюу зурагт төлөвлөгөө гаргаж өгнө үү. Загвар нь шинэлэг, анхаарал татахуйц, 18-30 насны хэрэглэгчдэд чиглэсэн байх ёстой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

2. T-A-G загвар (Task-Action-Goal)
Даалгавар, хийх үйлдэл, зорилгыг тодорхойлох загвар.
Жишээ:
Шинэ бүтээгдэхүүний танилцуулгын төлөвлөгөө боловсруулж, зах зээлд өрсөлдөхүйц шийдэл санал болго. Үйл ажиллагааны алхам бүрийг тодорхой бичиж, зорилго нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

3. B-A-B загвар (Before-After-Bridge)
Өмнөх нөхцөл байдал, хүсэж буй үр дүн, түүнд хүрэх гүүр буюу шийдлийг тодорхойлох загвар.
Жишээ:
Манай багийн гүйцэтгэл сүүлийн улиралд буурсан. Бид 90 хоногийн дотор үнэлгээгээ ахиулж, шилдэг 10 багийн нэг болохыг хүсэж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд ямар алхам хийх, ямар сургалт, менежментийн арга барил хэрэгжүүлэхийг шат дараатай тодорхойлоорой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

4. C-A-R-E загвар (Context-Action-Result-Example)
Нөхцөл байдал, үйлдэл, үр дүн, жишээг хамтад нь тодорхойлох загвар.
Жишээ:
Бид тогтвортой хөгжлийн загварын брэнд танилцуулах гэж байна. Байгальд ээлтэй байдлыг онцолсон, хэрэглэгчдэд чиглэсэн сурталчилгааны төлөвлөгөө боловсруулна уу. Үр дүн нь хэрэглэгчийн анхаарлыг татаж, борлуулалт өсөх байх ёстой. Patagonia компанийн жишээ дээр үндэслээрэй.

5. R-I-S-E загвар (Role-Input-Steps-Expectation)
Хэн байх, ямар мэдээлэл өгөх, хийх алхамууд, хүлээлт гэсэн дөрвөн үндсэн хэсгийг хамарсан загвар.
Жишээ:
Чи бол контент стратегич. Би зорилтот хэрэглэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Үүний дагуу дараах ажлуудыг хий: гол сэдвүүдийг тодорхойл, контентын стратеги боловсруул, редакцийн төлөвлөгөө гарга, брэндийн нэр хүндийг өсгөхүйц контент санал болго. Эцсийн зорилго: блогийн хандалтыг 40 хувиар нэмэгдүүлж, манай брэндийг зах зээлд тэргүүлэх байр сууринд хүргэх.

ChatGPT-г илүү ухаалаг, үр өгөөжтэй ашиглахын тулд ерөнхий бус, тодорхой, чиглэсэн PROMPT бичих нь хамгийн чухал. Үүнийг дээрх загваруудаас сонгон ашиглаж, шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй бичиж өгөөрэй. Ингэснээр ChatGPT таны хүсэлтийг илүү сайн ойлгож, хэрэгцээтэй, чанартай хариулт өгөх болно.

Эх сурвалж: durvunzug.com