72 цаг гар утаснаас завсарлага авах нь тархины допамин, серотонин үйл ажиллагааг өөрчилж өгдөг

by admin

Зөвхөн 72 цаг гар утаснаас завсарлага авах нь тархины үйл ажиллагаанд бодит өөрчлөлт авчирдаг бөгөөд ялангуяа допамин болон серотонин нейротрансмиттерүүдтэй холбоотой тархины бүсүүдэд нөлөөлдөг. Computers in Human Behavior сэтгүүлд нийтлэгдсэн, ScienceAlert-ээр мэдээлсэн судалгаагаар, Хайдельбергийн болон Кёльны их сургуулийн судлаачид 18–30 насны оролцогчдод 72 цагийн турш гар утасны хэрэглээг хязгаарлахыг зөвлөжээ.

Энэ хугацаанд оролцогчид зөвхөн ажлын хэрэгцээ эсвэл ойрын гэр бүлтэй харилцахад л утсаа ашиглах боломжтой байсан бөгөөд detox-ын өмнө ба дараа fMRI-ээр тархийг скан хийж, сэтгэл зүйн үнэлгээ авсан байна.

Судалгааны үр дүн нь тархины anterior cingulate cortex болон nucleus accumbens бүсүүдэд тодорхой өөрчлөлт гарсаныг харуулжээ. Эдгээр бүсүүд допамин ба серотонинтой нягт холбоотой тул богино хугацааны завсарлага ч тархи нь дижитал стимулд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгийг өөрчилж болдог байна.

Сонирхолтой нь, тархины үйл ажиллагааны хэв маяг нь донтуулдаг бодисоос татгалзаж байгаа хүмүүсийн тархины хэв маягтай төстэй байжээ.

Хэдийгээр оролцогчид сэтгэл зүйн тест дээр сэтгэл санаа болон хүсэл тачаалд том өөрчлөлт мэдрээгүй ч, тархи өөр мэдээллийг өгчээ. Судалгаагаар гар утас бидний тархинд хэр гүн шингэсэн болохыг харуулж, зөвхөн богино хугацааны завсарлага ч тархины нейрон холбоосыг хэсэгчлэн “reset” хийж эхэлдэг болохыг онцолж байна.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.