Та ямар нэгэн өрөө эсвэл орон зайд ороход л нэг л тухгүй, хүнд, дарсан мэт мэдрэмж төрж байсан уу? Үнэр, гэрэлтүүлэг, эмх замбараагүй байдал, удаан хугацаанд хүн амьдарч байгаагүй мэт энерги — эдгээр нь бүгд орчны уур амьсгалыг дарж, таны тав тух, бүтээмжид нөлөөлдөг.
Энерги цэвэрлэснээр орон зай илүү хөнгөн болж, таны амрах, ажиллах, амьдрах, оюуны төвлөрөлд илүү гүн орох боломжтой болдог.
Доорх аргууд нь ямар ч өрөөг илүү гэрэлтэй, тайван, эерэг уур амьсгалтай болгоход тусална.
1. Цэвэрлэгээ ба эмх цэгц
Сөрөг энерги тоос, шороо, эмх замбараагүй орчинд хуримтлагддаг.
Тиймээс:
-
Тоос шороог тогтмол арчина
-
Хог, ашиггүй зүйлсийг зайлуулна
-
Тавилгыг оновчтой байрлуулж, орон зайг “амьсгалуулна”
Эмх цэгцтэй өрөө нь агаарыг болон энергийг эргэлдүүлж, тухтай уур амьсгал бий болгодог.
2. Ароматерапи ба өрөөний байгалийн цацлага
Сайн үнэртэй, цэмцгэр орчин нь өндөр давтамжийн энергийг татдаг.
Энерги цэвэрлэхэд хамгийн үр дүнтэй үнэрт тоснууд:
-
Франкинсенс
-
Лаванда
-
Лимон
-
Саж
Эдгээр нь хамгаалах, ариутгах чанартай тул өрөөний энергийг шууд хөнгөн болгодог.
3. Дуу болон давтамж ашиглах
Төвдийн ая (Tibetan bowl), болор ая (Crystal bowl) зэргээр sound bath хийх нь өрөөний энергийг огцом өргөдөг.
Мөн:
-
432 Hz
-
528 Hz
давтамжтай тайвшруулах хөгжмийг сонсвол сөрөг энерги сарниж, орчны уур амьсгал амар тайван болдог.
4. Сажаар (Smudging) цэвэрлэх
Аргалын утаа, арц, ганга нь зуун зуун жилийн турш энерги цэвэрлэх зан үйлд ашиглагдсаар ирсэн.
-
Утааг өрөөний булан бүрт хүргэнэ
-
Өөрийн аураг мөн утаагаар ариусгана
-
Булан, хаалга, цонхны орчмоор сайтар уугиулах нь чухал
Энэ арга нь үлдэгдэл хүнд энергийг хурдан сарниулдаг.
5. Лаа болон галын элемент
Гал бол байгалийн ариутгагч.
Лаа асаах нь:
-
Сөрөг энергийг шатаан арилгана
-
Өрөөнд дулаан, амар тайван мэдрэмж төрүүлнэ
-
Ароматерапийн лаа хэрэглэвэл үнэр болон энерги давхар сайжирна. Гэхдээ харишилтай болон хурц үнэртэй лаанаас болгоожил.
7. Бясалгал
Та зөвхөн оюун санаагаараа орчны энергийг өөрчлөх боломжтой.
Ингэж төсөөлөөд үзээрэй:
-
Өрөө дүүрэн цэвэр гэрэл байна
-
Нил ягаан өнгийн энерги сөрөг бүхнийг хувиргаж байна
-
Өрөөг тойрон хамгаалалтын гэрлийн бөмбөлөг бий болж, зөвхөн хайр, гэрэл байна
Энэ аргыг тогтмол хийвэл орчны уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Эдгээр аргуудыг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэж болно. Харин шинээр эхэлж буй бол өөрт тохирох сонголтыг аажмаар хайгаарай.
Цэвэр, гэрэлтэй, амар тайван энерги бүхий орчинд ажиллах, амьдрах нь сэтгэл санаанд төдийгүй бие махбод, бүтээмжид ч эерэг нөлөө үзүүлдэг.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: durvunzug.com
