Өлөн элгээ тайлаарай.

by admin

Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэндийн мэдлэгт өглөөний өлөн элгээ тайлах чухал байр суурь эзэлдэг. Энэ нь зөвхөн уламжлал биш, харин эрүүл мэндээ хамгаалж, өдрийн туршийн хүч чадлыг нэмэгдүүлэх арга билээ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Хужиртай бүлээн ус уух
Өглөө сэрээд хамгийн түрүүнд хужиртай бүлээн ус уухыг зөвлөдөг. Хужир нь байгалийн саван бөгөөд бидний дотор эрхтэнг цэвэрлэх, шингэний солилцоог идэвхжүүлэх, хордлого тайлах үүрэгтэй. Энэ нь ходоод, элэг, бөөр зэрэг дотор эрхтнүүдийг цэвэрлэж, өдрийн турш хоол боловсруулалтыг дэмжинэ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Өлөн элгээ тайлах аргыг баримтлах нь

СУРТАЛЧИЛГАА
Ad Image
  • 1 халбага зөгийн бал

  • 1 халбага шар тос

  • 1 халбага арвайн гурил

Эдгээрийг нэгтгэж, үрэл мэт болгон өлөн элгээ тайлахад хэрэглэнэ. Шар тос нь хий хуйг дарж, толгой тархины тэжээл болдог. Арвайн гурил нь ходоодны тэнцвэрийг хадгалж, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Зөгийн бал нь биеийн ерөнхий эрч хүчийг нэмэгдүүлж, арьс болон өнгө зүсийг сайжруулна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Шөлөөр шим тэжээлээ нөхөх нь
Хаврын улиралд болон ердийн үед ч шөл уух нь хамгийн шим тэжээлтэй. Шөл нь мах, яс, ногооны шимийг шингээж, биед амархан шингэдэг. Төлөөр баяжиж, биеийн дархлааг дэмждэг сайн талтай. Ялангуяа амралтын өдрүүдэд ясны шөл, аарц уух нь дархлааг сайжруулж, улирлын өөрчлөлтөд биеийг бэлэн байлгахад тустай. Ээзгий, ааруулын шүүс зэрэг нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмжих, шим тэжээл өгөхөд нэн тохиромжтой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image
  • Өглөө өлөн элгээ тайлах нь өдрийн туршийн эрүүл мэнд, хүч чадлыг дэмжинэ.

  • Хужиртай бүлээн ус дотор эрхтнийг цэвэрлэж, бодисын солилцоог идэвхжүүлнэ.

  • Зөгийн бал, шар тос, арвайн гурилын холимог үрэл биеийг тэнцвэржүүлж, эрч хүч нэмнэ.

  • Шөл нь шим тэжээл ихтэй, амархан шингэдэг учраас биед тустай.

  • Ааруулын шүүс, ээзгийний шүүс зэрэг уламжлалт ундаа хаврын улиралд биеийг сэргээхэд тохиромжтой.

Энэ аргуудыг өдөр тутамдаа хэвшүүлснээр биеийн эрүүл мэндийг хадгалж, улирал бүрт дархлаагаа сайжруулах боломжтой юм.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image