Үсээ угаах үед гаргадаг нийтлэг алдаанууд

by admin

Үс арчилгаа зөв угаалтаас эхэлдэг. Хэдий үнэтэй шампунь, ангижруулагч хэрэглэсэн ч хэрэв үсээ буруу угааж байвал үр дүн нь төдийлөн сайнгүй байх магадлалтай. Доорх нийтлэг алдаануудыг анхаарч, өдөр тутмын үс арчилгаагаа илүү үр дүнтэй болгоорой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

1. Үсээ алчуураар хүчтэй арчих

Үсийг алчуураар үрэх нь гэмтээдэг. Хүчтэй үрэлт үүсгэснээр үсний ширхэг хугарч, салаалж эхэлдэг. Үүний оронд зөөлөн даавуун алчуураар үсээ ороож, өөрөөр нь хатаах нь зохимжтой.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

2. Шампунийг хэтрүүлэн хэрэглэх

Шампунийг ихээр хэрэглэх нь үсийг илүү сайн угаана гэсэн үг биш. Хэрэв өдөр бүр угаадаг бол нэг удаа л шампуньдахад хангалттай. Харин долоо хоногт 2 удаа угаадаг бол хоёр удаа шампунь түрхэж болно.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

3. Үсээ хэт хүчтэй угаах

Үсээ дээш нь овоолж угаах нь хуйхны цусны эргэлтэд сөргөөр нөлөөлнө. Толгойг урагш тонгойлгож, үсээ байгалийн уналтаар нь доош унжуулан зөөлөн иллэг хийж угаах нь илүү зөв арга.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

4. Толгойгоо яаруу угаах

Хуйхыг сайн угаалгүй өнгөц угаах нь тос хуримтлагдаж, хуйх өвчлөх шалтгаан болдог. Шампунийг түрхэхдээ хурууны өндгөөр зөөлөн иллэг хийж, хуйхны бохирдлыг бүрэн цэвэрлэх хэрэгтэй.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

5. Ангижруулагч хэрэглэдэггүй байх

Ангижруулагч нь үсийг гялалзсан, торгомсог байлгаж, үсний бүтцийг хамгаалдаг. Гэхдээ ангижруулагчийг зөвхөн үсний урт хэсэгт түрхэж, уг руу хүргэхгүй байх нь чухал.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

6. Үсээ хэт цөөн угаах

Үсний төрөл, амьдралын хэв маягаас хамаарч угаах давтамж өөр өөр. Хуурай үсийг хэт ойр ойрхон угаавал хэт хуурайшдаг. Харин тослог үсийг тогтмол угаах шаардлагатай.

7. Халуун усаар угаах

Халуун ус нь үсний байгалийн чийгийг алдагдуулж, хэт хуурайшуулах хандлагатай. Үсээ угаахдаа бүлээн усыг сонгож, ангижруулагчийг зайлж угаахдаа хүйтэн усаар угаавал илүү үр дүнтэй.

8. Үсээ сэнсээр хатаах

Сэнсийг тогтмол хэрэглэх нь үсийг гэмтээдэг. Үсийг агаарт өөрөөр нь хатаах нь хамгийн сайн арга. Харин зайлшгүй тохиолдолд үс бага зэрэг чийгтэй үед, доороос нь сэнсээр хатаахыг зөвлөж байна.

Эдгээр алдааг анхаарч эхэлснээр таны үс илүү эрүүл, гялалзсан, арчилгаатай харагдаж эхлэх болно. Арчилгааны эхлэл бол зөв дадал юм.