Японы эрдэмтэд тархины үйл ажиллагааг гэмтээлгүйгээр сэтгэлзүйн шархтай дурсамжийг арилгах арга олжээ

by admin

Японы Тохоку их сургуулийн эрдэмтэд тархины астроцит хэмээх тодорхой төрлийн эсийг зохицуулах замаар айдас төрүүлсэн дурсамжийг сонгон арилгах боломжтой шинэ аргыг нээжээ. Их сургуулийн албан ёсны мэдээлснээр тэд оптогенетик хэмээх аргыг ашигласан бөгөөд энэ нь тодорхой эсүүдийн үйл ажиллагааг гэрлийн тусламжтай удирдах арга юм.

Судалгаанд амигдала буюу айдас, сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэгт байрлах астроцитыг хүчиллэг болгосноор удаан хугацааны айдас төрүүлсэн дурсамжийг бүрэлдэхээс сэргийлж чаджээ. Ингэхдээ богино хугацааны ой санамж хэвээр үлдсэн байна.

Туршилтын үед хулганад нэг танхимд хөнгөн цахилгаан цочрол өгчээ. Ердийн үед тэд дахин тэр танхимд ороход айдасаа санаж, хөдөлгөөнгүй царцан зогсдог. Харин астроцитыг хүчиллэг болгосон хулганууд маргааш нь айдсаа огт санахгүй болсон нь аймшигтай дурсамж бүрмөсөн алдагдсаныг харуулжээ. Энэ нь богино болон урт хугацааны ой тогтоолт тусдаа механизмаар явагддаг болохыг баталж, дурсамж бүрэн тогтохоос өмнө сэтгэлзүйн шархыг таслан зогсоох боломжтойг илтгэж байна.

Хэдий судалгаа одоогоор амьтны загварт хийгдэж байгаа ч цаашид сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) зэрэг өвчнийг эмчлэх шинэ боломжийг нээж байна. Энэ аргаар хүн тархины бусад үйл ажиллагааг гэмтээлгүйгээр гүн гүнзгий шархтай дурсамжаасаа салж чадах ирээдүй ойрхон байж магадгүй.

Эх сурвалж: Тохоку их сургуулийн албан ёсны мэдээлэл “Saying Goodbye to Traumatic Memories: Astrocytic Manipulation of the Fate of Memory