Эх дэлхийгээ хайрлая: Зааны нурууны яс нь дээш чиглэлд хурц хэлбэртэй тул хүнд ачаа үүрэхэд зохимжгүй байдаг.

by admin

Заан нь нурууныхаа ясны бүтэцээсээ болоод хүнд ачаа үүрэхэд зохимжгүй. Тайландын Wildlife Friends Foundation Thailand (WFFT)-ийн мэдээлснээр, зааны нуруу нь хүчтэй, дэмжлэг үзүүлэх зориулалттай боловч дээрээс ачаа үүрэхэд зориулагдаагүй юм.

Гэвч аялал жуулчлалын зорилгоор, ялангуяа howdah гэх сэнжтэй суудал дээр олон жуулчин суулгах нь нуруунд тогтмол даралт өгч, эргээд засашгүй гэмтэл үүсгэж, ойр орчмын эд эрхтнийг гэмтээдэг. Тайланд руу аялаж байсан хүмүүс сайн мэдэх байх.

Үүний тод жишээ бол 71 настай заан Пай Лин юм. Тэрээр Тайландын аялал жуулчлалын trekking салбарт 25 жил ажилласан бөгөөд Newsweek-ийн мэдээлснээр нэг дор зургаан жуулчин хүртэл үүрэхэд нуруу нь унжиж, даралтын сорви үүсчээ.

WFFT байгууллага түүний нуруу хэвийн үед бөмбөлөг хэлбэртэй байх ёстой байсан боловч олон жилийн дарамтаас үүдэн унжсан байгааг харуулсан харьцуулсан зургуудыг нийтэлсэн байна.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.