Шар будааны анагаах увидас: Бөөрний өвчнийг нам дарах арга

by admin

Шар будаа нь эрт үеэс эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн хүнсний бүтээгдэхүүн. Олон ардын эмчилгээний жор, зөвлөгөөнд шар будааг бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, шээсний замын өвчнийг намжаахад онцгой ач тустай хэмээн онцолсон байдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Энд бид шар будааг ашиглан бөөрний үйл ажиллагааг дэмжих, өвчнийг намжаах хамгийн түгээмэл ардын эмчилгээний аргуудыг нэгтгэн хүргэж байна.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Жор 1: Бөөрний чулуу хайлуулах шидэт ханд

  • 1 аяга шар будааг бүлээн усаар угааж 3 литрийн шилэнд хийнэ.

  • Дээрээс нь буцалсан халуун ус нэмээд шилээ дулаан зүйлээр хучиж, өрөөний температурт хонуулна.

  • Дараа өдөр нь усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэнийг ямар ч хэмжээгээр ууж хэрэглэнэ.

  • Ус дуусвал будаа дээр дахин халуун ус хийж хандалж болно. Амт өөрчлөгдвөл шинэ шар будаагаар дахин бэлтгэнэ.

Шар будаа нь бөөр, давсаг, шээс боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, чулууг хайлуулж, элсжүүлэн гадагшлуулдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Жор 2: Бөөр ажиллагаагүй болсон өвчтөнийг аварсан арга

  • Хагас аяга шар будааг угааж 1 литр усанд 7 минут буцалгаад хэсэг хандална.

  • Шингэнийг нь хязгаарлалтгүй ууна.

  • Зутан (каша), шөлөнд шар будаагаа хэрэглэж болно.

Энэ арга нь бөөрний ажиллагаа доголдсон үед үр дүнтэй бөгөөд бөөрний үйл ажиллагааг сэргээдэг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Жор 3: Бөөр, давсаг, шээсний замын үрэвслийг намжаах ханд

  • 3 литрийн шилний тэн хагасыг шар будаагаар дүүргээд буцалсан ус хийж, хонуулна.

  • Шингэнийг нь шүүж аваад өдрийн турш ууна.

  • Үлдсэн будаагаар каша хийж идэж болно.

Долоо хоногийн турш хэрэглэхэд бөөр, шээсний замын эрхтний үрэвсэл намдахад тусалдаг.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Жор 4: Шар будаа ба эмийн ургамлын хослол

  • 2 хоолны халбага шар будааг угааж 2 аяга усанд буцалгана.

  • Хөрсний дараа шингэнийг цаг тутам, 1–3 хоолны халбагаар эхэлж, дараа өдрүүдэд өдөрт 3 удаа аягаар ууна.

  • Давхар шээс хөөх ургамлын ханд ууна:

    • Анирсны навч: 1 хоолны халбага навчийг 1 аяга усанд 5 минут буцалгаж, шүүгээд өдрийн турш бага багаар уух.

    • Толокнянка (медвежьи ушки): 1 хоолны халбага жимсийг 1 аяга усанд 30 минут зөөлөн гал дээр буцалгаж хандлан, өдрийн турш 3 удаа уух.

Бөөрний үрэвсэл, циститийг намжааж, шээсний замын үйл ажиллагааг дэмжинэ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Жор 5: Бөөрөө цэвэрлэх онцгой арга – Шар будаа ба цангис

  • Шар будааг нахиалуулж ургуулна. Марлиар хучиж ус нэмэн хэд хоног байлгаж соёолуулна.

  • Соёолсон будаагаа угааж хатаагаад каш болгон чанаж, цангис жимстэй хольж хэрэглэнэ (масло, давс, сахар нэмэхгүй).

Энэ каш бөөрийг цэвэрлэж, доторх элс, салст, бохирдлыг гадагшлуулж, шээсний замын эд эсийг сэргээнэ.

Санамж:

  • Ардын эмчилгээний аргыг мэргэжлийн эмчийн зөвлөгөөтэй хослуулах хэрэгтэй.

  • Шар будааны хэрэглээ нь бөөр, шээсний замын өвчнийг урьдчилан сэргийлэх, дэмжих зориулалттай болохоос үндсэн эмчилгээ биш гэдгийг анхаараарай.

  • Архаг бөөрний өвчин, хүндрэлийн үед мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв арга юм.

Эх сурвалж: Уламжлалт эмчилгээ