Хөлийн ул бол хүний биеийн эрүүл мэндийн төв цэгүүдийн нэг. Олон мянган жил дамжин ирсэн уламжлалт ухаанд хөлийн улны иллэгийг бүх биеийн эрүүл мэндийг дэмжих хүчтэй арга гэж үздэг. Хөлийн уланд иллэг хийх нь зөвхөн алжаал тайлах бус, олон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухаан ч баталсаар байна.
Хөлийн улны иллэгийн ашиг тус:
-
Цусны эргэлтийг сайжруулна. Иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд цусны урсгал нэмэгдэж, эсийн бодисын солилцоо идэвхжинэ.
-
Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хорт бодисууд гадагшилж, бие хоргүйждэг.
-
Жин хасахад дэмжлэг үзүүлнэ. Иллэг нь өөх тосны хуримтлалыг задалж, бодисын солилцоог түргэсгэдэг.
-
Нүд, чих, арьс, үсний эрүүл мэндийг сайжруулна. Хараа, сонсгол, арьсны өнгө, үсний ургалт сайжирна.
-
Даралт тогтворжуулж, мэдрэлийн ядаргааг тайлна. Иллэг нь даралтыг тогтворжуулж, тайван амгалан байдал бий болгодог.
-
Хоол боловсруулалтыг дэмжинэ. Иллэг нь гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулж, өтгөн хаталтыг арилгана.
-
Сэтгэл санааг өөдрөг болгож, нойрыг сайжруулна. Иллэг хийсний дараа сэтгэл тайван болж, амархан унтдаг.
-
Элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулж, биеийг хоргүйжүүлнэ.
Хэн хөлийн уланд иллэг хийх ёстой вэ?
Хөлийн улны иллэг нь бүх насныханд тустай боловч өндөр настай хүмүүст илүү ач холбогдолтой. Учир нь цусны эргэлт муудсанаас болж яс, булчин, мэдрэлд ачаалал үүсдэг. Дорно дахинд аав, ээждээ иллэг хийж өгөх нь ачийг нь хариулж байна гэж үздэг. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал, эрүүл мэндийг бэлэглэх сайхан арга шүү.
Иллэг хийхдээ юуг анхаарах вэ?
-
Хүний мутарт нэмэх, хасах цэнэг байдаг тул өөрийн гараар, сэтгэл гаргаж иллэг хийх нь хамгийн үр дүнтэй.
-
Өөрийн бие сэтгэл тавгүй байвал бусдад иллэг хийхээс зайлсхий.
-
Гэр бүлийн гишүүдийн иллэг нь зөвхөн биеийн эрүүл мэндийг сайжруулах биш, харилцааг бат бөх болгодог.
Тусгай чухал цэг
Хөлийн улны таврхай хэсгийн гуравны нэг орчимд байрлах “Наран сүлжээ” цэг нь эрүүл мэндийн чухал цэг юм. Энэ цэг дээр алгаа үрж бүлээцүүлээд өдөрт 10 удаа дарж илж байх нь:
-
Хөлийн хүйтнийг арилгаж, цусны эргэлтийг идэвхжүүлнэ.
-
Элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
-
Толгой эргэх, чих шуугих, нойргүйдэх, зүрх дэлсэхээс сэргийлнэ.
Өдөр бүр ердөө 5-15 минут!
Та орой бүр унтахын өмнө ердөө 5-15 минутыг хөлийн уланд иллэг хийхэд зориулснаар:
-
Цусны эргэлт сайжирна.
-
Өдөр тутмын алжаал тайлагдана.
-
Өвчнөөс урьдчилан сэргийлж, бие сэтгэл эрүүлжинэ.
Өдөр бүр өөртөө, гэр бүлдээ халамж тавьж, эрүүл саруул амьдралын төлөө хөлийн улны иллэгийг зуршил болгоорой!
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном