Хятад улс хулсанд суурилсан бүрэн задралтай шинэ биопластик бүтээжээ

by admin

Хятад улс хулсанд суурилсан, газрын тосноос гарган авдаг уламжлалт хуванцартай ижил бат бөх чанартай атлаа бүрэн био задралд ордог шинэ төрлийн биопластик материал боловсруулсан талаар мэдээллээ.

Northeast Forestry University-ийн судлаачдын мэдээлснээр энэхүү инновацлаг материал нь нефтийн гаралтай хуванцрын бат бөх чанартай дүйцэхүйц үзүүлэлттэй бөгөөд хөрсөнд ердөө 50 хоногийн дотор бүрэн задардаг аж.

Interesting Engineering-ийн онцолсноор уг биопластикийг хулсны ширхэгээс гарган авсан целлюлозоор үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь материалд өндөр бат бөх чанар болон байгальд ээлтэй шинжийг зэрэг олгожээ. Автомашины дотор эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бат бөх шаардсан бүтээгдэхүүнд ашиглах боломжтой хэрнээ задрахдаа байгальд хорт үлдэгдэл үлдээдэггүй давуу талтай юм.

Судлаачид энэхүү нээлтийг дэлхийн хуванцрын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн томоохон алхам хэмээн тодорхойлж байна. Бат бөх чанар болон тогтвортой хөгжлийн зарчмыг хослуулсан энэ шийдэл нь ирээдүйд өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэв маягийг өөрчлөх чадамжтай гэж үзэж байна.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Таньд талархлаа.

Эх сурвалж: Northeast Forestry University