Өвдөгнөөс доош хавагнасан хөл, шээсний гацалт зэрэг нь шингэний солилцооны алдагдалтай холбоотой байж болдог. Хаван буулгах ардын уламжлалт аргыг хэрэглэж, эрүүл мэндийг дэмжих боломжтой.
Хэрэглэх аргачлал:
-
Орой унтахын өмнө
-
Алгандаа бага зэрэг шар тос авч, хоёр гарын хооронд үрж халаана.
-
Шар тосыг хавирганы доохны хэсэгт түрхэн зөөлөн иллэг хийнэ. Иллэг хийсний дараа гарын шар тос шингэж багассан байна.
-
Дараа нь хоёр гараа эрчимтэй үрж, алгаа халуун болтол халаана.
-
Халаасан алгаа хоёр бөөрний дээр тавьж, зөөлөн дарна. Энэ үед алганы хонхорхой хэсгээрээ бүлээний дулаан илгээж байгаа мэт мэдрэмж төрнө.
Энэ аргыг гурван өдөр дараалан, нэг өдөрт гурван удаа давтан хэрэглэвэл сайн үр дүнтэй.
Анхаарах зүйлс:
-
Энэхүү арга нь шээс хөөх тариа зэрэг эмийн эмчилгээний оронд хэрэглэж болохгүй бөгөөд нэмэлт ардын эмчилгээ хэлбэрээр хэрэглэнэ.
-
Үйлдлийг итгэл үнэмшил, сэтгэлийн төвлөрөлтэйгээр хийх нь илүү үр дүнтэй.
-
Хэрэв хаван буухгүй, зовиур үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Энэхүү ардын арга нь олон жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт арга бөгөөд ээждээ тус хүргэж, эрүүл мэндийг нь дэмжсэн нэгэн түүхийг хуваалцлаа. Туршаад үзээрэй!
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан
