Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, иллэг хийх нь дархлааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, улмаар урт наслах үндэс болдог.
Хэдийгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү мэдлэг мартагдах хандлагатай болсон ч үр дүн нь өөрчлөгдөөгүй хэвээр. Өнөөдөр хүн бүр бага зардлаар эрүүл, эрч хүчтэй байхыг хүсдэг. Үүний нэг хялбар бөгөөд үр дүнтэй арга бол — хөлийн улны иллэг юм.
Хөлийн улны иллэгийн ач тус
Хөлийн ул нь биологийн идэвхтэй олон цэгтэй. Эдгээр цэгүүдийг идэвхжүүлэх нь тухайн эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг. Өдөрт ердөө 10 минут хөлийн уландаа иллэг хийхэд л хангалттай.
Иллэгийн үр нөлөө:
-
Цусны эргэлтийг сайжруулна
-
Арьсны өнгөн доорх өөх тосыг хайлуулна
-
Бодисын солилцоог идэвхжүүлнэ
-
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
-
Илүүдэл жин бууруулахад тусална
-
Арьсны өнгө сэргээнэ
-
Ядаргаа тайлна
-
Өтгөн хаталт, цагаан мах эргэх, шээс задгайрах зэрэг эмгэгийг намжаана
Хөлийн улны иллэг ялангуяа ахмад настай хүмүүст зайлшгүй хэрэгтэй. Тэдний бие махбодийг дэмжиж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд энэ арга ихээхэн тустай.
Та нийтлэлд хавсаргасан зураг дээрээс хөлийн улны аль хэсэг нь ямар эрхтэнтэй холбоотойг тодорхой харж болно. Орой бүр 10–15 минут хөлийн улыг илж хэвшихэд долоо хоногийн дараа өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Хялбар, хямд, байгалийн аргаар эрүүл мэндээ хамгаалъя — өнөөдрөөс эхлэн хөлийн уландаа анхаарал тавьж, иллэг хийж хэвшье!
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном