Танд эрч хүч, энерги өгөх 11 сарын мандала

by admin

Мандала гэж юу вэ ? Мандала гэдэг үг Санскрит хэлний тойрог гэсэн үг. Тойрог нь амьдрал хэзээч төгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ.
Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга. Бүх зүйл таталцалын хуулиараа төвөө (цөм)-өө тойрч эргэлддэг.
Энэ утгаараа цөм нь ариун байхад энерги тэнцвэртэй байдаг. Хүмүүний бие ч мөн адил бодол санаа цэвэр ариун байхад гадагш илэрхийлэх арга буюу үг яриа, үйлдэл зөв байдаг.

Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн Мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж иржээ. Энэ нь үр дүнгээ тухайн нэг хүнд төдийгүй нийгэмд эерэгээр үзүүлдгийн учир өнөө үед Мандалаг өөрсдөө зурж эсвэл “буддаг ном” будаж, ”puzzle-эвлүүлдэг зураг” эвлүүлэх нь дэлхий нийтэд түгсэн соёл болсон.
Бие болон сэтгэлзүйд үүссэн сэтгэлийн урсгалуудыг тайлж, тайвширах, бодлоо цэгцлэх зорилгоор Мандалаг будаж, эвлүүлж, зуран бясалгадаг.

Зөвхөн Түвд, Энэтхэг, Буддын шашинт орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт Мандалатай бясалгаж үүнийгээ ариун урлал буюу урлагаар анагаах “Art Therapy” гэж нэрлэх болсон билээ.

Мандала нь Төв Ази, Энэтхэг, Төвд, Монголын соёлд гүн үндэстэй бөгөөд буддын шашинд бясалгал, төвлөрөл, ухамсрын төвдөө хүрэх хэрэгсэл гэж үздэг. Хүүхдэд, насанд хүрсэн хүмүүс мандала будах нь төвлөрөл сайжруулна. Хүүхэд өнгө, дүрс, хэлбэрт анхаарлаа төвлөрүүлснээр анхаарал сарних, төвлөрөлгүй байдал багасдаг.

Ядаргаа, сэтгэлзүйд бий болсон сэтгэлийн урсгалуудыг тайлна, сэтгэл зүйг тогтворжуулна, Өнгө сонгож, зурахад тархи тайвширч, хүүхэд өөрийгөө илэрхийлэх аюулгүй орон зайтай болдог. Мөн хэт хөдөлгөөнтэй, эсвэл бухимдуу хүүхдэд эмчилгээний зорилгоор ашиглаж болно. Хүүхэд хэлэхгүй мэдрэмжээ зураг, өнгөөр дамжуулан гаргах боломжтой. Энгийнээр хэлбэл, мандал бол дотоод тайвшралд хүрэх түлхүүр юм.

Будаж буй өнгө, хэлбэрээр тухайн өдрийн сэтгэл зүйг мэдэрч болно. Зан төлөв, тэвчээрийг хөгжүүлнэ. Дутуу орхилгүй дуусгах, өнгөний сонголтыг тунгаах зэргээр тэвчээр, нямбай байдал, дотоод мэдрэмж хөгждөг. Бүтээлч сэтгэлгээ, зурах ур чадвар нэмэгдэнэ . Мандала нь дүрс, хээ угалз, геометрийн зохицолтой тул зурах мэдрэмж, уран сэтгэмж хөгждөг.

Өдөрт 1 хуудас мандала будах нь олон талын ач тустай. Орчин үеийн амьдралд бид бүгд л бухимдал, мэдээллийн дарамтад орж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны амар амгаланг эрэлхийлдэг. Тэгвэл өдөр бүр ердөө нэг хуудас мандала будах нь таны оюун санаанд гайхалтай эерэг өөрчлөлт авчирдаг гэдгийг мэдэх үү?

Өнөөдрөөс эхлээд өдөр бүр нэг хуудас мандала будаарай. Хэвлээд ашиглах боломжтой,  гайхалтай мандала буддаг үнэгүй номыг  ЭНДЭЭС ТАТАЖ АВААРАЙ .  Мандал будах нь таны энергийг цэвэрлэж, сөрөг мэдрэмжийг өнгө болгон хувиргаж байдаг. Үнэгүй ном татах заавар: Download товч дээр дарахад сурталчилгаа гарч ирнэ. Дахин сайт руу ороод үүнийгээ 2-3 удаа давтаж үзэхэд номоо татаж болно. Сурталчилгаа үзэж, бидний цаг хугацаа, хөдөлмөрийг үнэлсэн танд талархлаа. 

Хүн бүрийн амьдрал улирал, сар бүрийн энергийн өөрчлөлттэй уялдаа холбоотой байдаг. 2025 оны 11 дүгээр сар мандала аялгуунд сэтгэлээ ариусган— тайвширч, дотоод хүчээ сэргээн амар амгаланд нэгдээрэй.

11 сарны мандалтай хэрхэн ажиллах вэ?

  1. Тайван суугаа эсвэл хэвтээ байрлалд орно.

  2. Мандалын төв рүү зөөлөн харж, юу ч бодолгүй ажигла.

  3. Гарч ирэх мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөлийг зүгээр л өнгөрүүлж сур.

  4. Хэрвээ ямар нэгэн хэсэгт хөндүүр, тавгүй байвал — анхаарлаа тийш нь төвлөрүүлж,
    “энэ мэдрэмж гэрэл ба хайр болон хувираг” гэж дотроо хэлээрэй.

Мандалын нөлөө

  • Сэтгэл санааг тайвшруулна

  • Энергийн давтамжийг өсгөнө

  • Айдас, түгшүүрийг багасгана

  • Амралт, сэргэлтэд тусална

  • Орон зайг цэвэрлэж, гэрэл ба хайраар дүүргэнэ.

Та мандала аялгууг гэртээ тавьж, тухайн орчныг тайвшруулахад ашиглаж болно. Энэ нь агаар, энерги, мэдрэмжийг цэвэрлэдэг “энергийн ариусгал” мэт үйлчилдэг.  11 сарын мандаланы бичиггүй зураг татаж авах бол энд дарна уу.   Зургийг та 11 сарын турш утасны дэлгэц дээр байршуулж, өөртөө эрч хүч энерги авах боломжтой.