Судалгаагаар байнга санаа зовж, хэтэрхий их боддог хүмүүс ихэвчлэн илүү ухаантай байдаг гэж үзжээ.

by admin

Сэтгэл судлалын судалгааг эш татсан Resto NYC-ийн мэдээлснээр, хэт их бодох нь илүү нарийн төвөгтэй танин мэдэхүйн боловсруулалтын хэв маягтай холбоотой байдаг.

Ийм хүмүүс нөхцөл байдлыг гүнзгий шинжилж, олон хувилбар төсөөлөн, хамгийн жижигхэн нарийн ширийнийг ч тооцдог нь оюуны чадамж өндөртэйг илтгэдэг.

Зарим судалгаагаар ч бүр дахин дахин эргэцүүлэх зан төлөв (rumination) болон өндөр IQ оноо хоорондоо хамааралтай болохыг тогтоосон бөгөөд үүнд түгшүүр болон танин мэдэхүйн хяналтад оролцдог тархины anterior cingulate cortex гэх бүс чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Гэвч ийм “сэтгэх хүч” нь сөрөг талтай. Amaha Health-ийн тэмдэглэснээр, байнгын ихээр бодох зуршил нь түгшүүр, сэтгэл гутрал болон шийдвэр гаргахад ядаргаатай байдаг байна. Өөрөөр хэлбэл, гүн сэтгэн бодох чадварыг бий болгож буй тэрхүү сэтгэлийн загвар хяналтгүй үед стресст автуулж орхидог байна.

Эх суралж: The Relationship between Intelligence and Anxiety: An Association with Subcortical White Matter Metabolism (Coplan et al., 2012)