Японд насанд хүрсэн хүнийг үрчилдэг өвөрмөц уламжлал нь гэр бүлийн уламжлалыг, ялангуяа баялаг болон бизнес эрхлэгч гэр бүлд хадгалахад чухал үүрэгтэй байдаг.
The Atlantic болон Japan Daily-ийн мэдээлснээр Японд үрчилгэний ойролцоогоор 98 хувь нь хүүхдүүд бус насанд хүрсэн хүмүүст хамаарах ажээ. Энэхүү практик нь yōshi engumi гэж нэрлэгддэг бөгөөд эр хөвгүүнгүй гэр бүлүүд чадвартай насанд хүрсэн эрэгтэйг үрчилж авах боломжийг олгодог. Тэр хүн ихэвчлэн ажилтан эсвэл хамтрагч байдаг ба заримдаа гэр бүлийн охинтой гэрлэж, гэр бүлийн нэр болон бизнесийн үргэлжлэлд баталгаажуулдаг.
Энэ уламжлал нь хэдэн зууны өмнө үүссэн бөгөөд ялангуяа Токугавын үеийн самурай гэр бүлүүд нийгмийн байр сууриа хадгалахын тулд өргөн хэрэглэж байжээ.
Өнөөдөр ч энэ нь Японы корпорацийн ертөнцөд өв залгамжлалыг төлөвлөх стратегийн хэрэгсэл хэвээр байна. Brewminate-ийн мэдээлснээр, Toyota болон Suzuki зэрэг томоохон япон компаниуд удирдлагыг баталгаажуулах, гэр бүлийн хяналтыг хадгалахад насанд хүрсэн хүний үрчилгээг ашиглаж ирсэн байна. Үрчилж авсан хүү нь гэр бүлийн овог нэрийг авч, үүрэг хариуцлага хүлээн, үнэн хэрэгтээ өв залгамжлагч болдог.
Манай орны үзэл санаагаар сонин мэт санагдах боловч Японд насанд хүрсэн хүнийг үрчлэх нь хууль ёсны, соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үнэнч байдал, өв залгамжлал, үр хойчийг дээдлэх үнэт зүйлст гүн суусан практик юм. Энэ нь гэр бүл болон бизнесийн үргэлжлэлд практик хандлагаар хандсан, уламжлал, орчин үеийн корпорацийн стратегийг хослуулсан үзэл баримтлалыг илтгэдэг.
Эх сурвалж: Japan Daily
