Исланд: Геотермийн эрчим хүчээр дулаанаа бүрэн шийдсэн улс

by admin

Green by Iceland-ийн мэдээлснээр, тус улсын орон сууц, барилгын ойролцоогоор 90 орчим хувь нь геотермийн эрчим хүчээр, голчлон төвлөрсөн халаалтын системээр хангагддаг. Энэ бол цэвэр, сэргээгдэх эх үүсвэр бөгөөд Исландын галт уулын геологийн онцлогоос ашигладаг. Газрын гүнд магмын нөлөөгөөр халсан халуун усны агуулахыг шууд дамжуулан байшин, орон сууцанд түгээдэг байна.

Үлдсэн 10 хувь нь цахилгаанаар халаалттай бөгөөд тэрхүү цахилгаан нь мөн усан цахилгаан болон геотермийн эх үүсвэрээс гардаг тул Исландын орон сууцны халаалтын систем бараг бүрэн хэмжээгээрээ шатахуунаас ангид ажилладаг гэсэн үг.

Ийм зохион байгуулалт нь тус улсад нүүрстөрөгчийн ул мөрийг эрс бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр Исландын нийт эрчим хүчний хэрэглээнд шатахууны эзлэх хувь 0.1%-иас бага хэмжээнд хүрчээ.

Эх сурвалж: Green by Iceland – Official Site (greenbyiceland.com)