Сүүлийн үед эрүүл мэнд, турах хооллолтын чиглэлд гилтгийн үр буюу Chia seed-ийг идэвхтэй ашиглах болсон. Энэ жижиг үр нь усанд дэвтээхэд л хөвсөх чадвартай, шим тэжээлийн агууламж өндөртэй болохоор олон хүн өдөр тутмын хоолондоо нэвтрүүлдэг. Гэвч усны оронд тарагт дэвтээж хэрэглэх нь түүний шим тэжээлийг өөр нэгэн түвшинд хүртээдэг бөгөөд цусны сахарын өсөлтийг багасгах, удаан хугацаанд өлсөх мэдрэмжийг барихад маш үр дүнтэй арга юм.
Гилтгийн үр нь усыг шингээх үед гель маягийн бүтэц үүсгэдэг. Энэ нь ходоодонд удаан хугацаагаар оршин, хоолны шимэгдэлтийг удаашруулдаг. Энгийнээр хэлбэл, гилтгийн үрийг тарагт дэвтээхэд түүний агуулагдах уураг, эслэг, омега-3 тосны хүчил болон антиоксидант бодисуудыг бие удаан хугацаанд шимдэг. Үүний үр дүнд идсэн хоолны дараах цусны чихэрийн өсөлт ердийн хэрэглээтэй харьцуулахад 2 дахин бага болж, шижингийн өвчтөнд зохистой бөгөөд өтгөн шимэгддэг тул удаан хугацаанд өлсөхгүй байхад тусалдаг.
Мөн тараг нь пробиотик агуулдаг тул гэдэсний шимэгч бактерийн тэнцвэрийг дэмжинэ. Ингэснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, хоол шингээлт болон илчлэг ашиглалт үр дүнтэй болно. Өөрөөр хэлбэл, гилтгийн үрийг тарагт дэвтээж хэрэглэх нь зөвхөн цусны сахар болон өлсөх мэдрэмжийг хянаад зогсохгүй, биеийн өөх шатаах процессыг дэмждэг тул турах хооллолтод онцгой тохиромжтой.
Өглөөний цай, үдийн хоолны өмнө 1–2 хоолны халбага гилтгийн үрийг тарагт дэвтээж 10–15 минут байлгасны дараа идэхэд бие махбодь урт хугацаанд тэжээлээ шимж, өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Мөн тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг, мэдрэлийн ачааллыг багасгадаг тул ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Таньд талархлаа.
Эх сурвалж: Verywell Health
