Бөөр өвдөх, шээсний асуудал гарах үед уламжлалт ардын аргууд ихэнхдээ амжилттай хэрэглэгдэж ирсэн байдаг. Эдгээр аргыг зохистой тунгаар, зааврын дагуу хэрэглэх нь чухал.
1. Тэхийн шээг
-
Чанаж уух нь бөөрийг эмчлэх, шээс ялгаруулалтыг сайжруулах үр дүнтэй.
-
Хүмүүсийн дунд олон удаа хэрэглэж үр дүн өгснийг баталсан.
2. Цахилдагны үндэс
-
Цусны өнгөтэй шээс гарч байсан хүмүүс цахилдагны үндэс чанаж уугаад зүгээр болсон.
-
Давсаг, бөөрний үйл ажиллагааг дэмждэг учраас орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж уулгах сайн.
3. Давсагны чулуу, шээс хаагдах
-
Цахилдаг буурцагны үндэс чанаж аяга өгөхөд 30 минутын дараа шээс хэвийн гарах болсон.
-
Давсагны чулуутай хүнд бөөрөнхий сонгино жижиглэж шилний тал хүртэл хийж сайн архи нэмээд 12 хоног байлгаж, өдөрт 3 удаа халбагаар уухад чулуу хайлж гардаг.
4. Бөөрний өвдөлт, бөөрний хий
-
Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хонины ахар сүүлний яс чанаж уувал бөөр, бэлхүүсний өвчин намдана.
-
Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг бол шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээгээр хольж бүлээн жин тавих хэрэгтэй.
5. Бөөр цэвэрлэх, чулуу гадагшлуулах
-
1 литр усанд 2 том халбага тэхийн шээг хийж хандалж уух сайн.
-
Тарвасны шүүс бөөр цэвэрлэж чулууг гадагшлуулдаг.
-
Бөөрний чулуутай хүнд нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйвэл чулуу бутарч гадагшилдаг.
6. Биеийн илч, бөөр бэхжүүлэх
-
Бөөр хөрсөн үед галуу, шувууны мах шөл уух сайн.
-
Тарваганы хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар уухад 2-3 удаа ууснаар бөөр, нуруу өвдөхгүй болно.
-
Янгир ямааны мах бөөрөнд тустай.
7. Дархлаа, бөөрний хамгаалалт
-
Нохойн хошууны хандыг тогтмол уух нь бөөр, ходоодыг хамгаална.
Санамж: Ардын эмчилгээний арга болгон хүн бүрт тохирохгүй байж болох тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, зохистой хэрэглэх хэрэгтэй.
Бөөрний архаг өвчин, хавсарсан бусад өвчний үед өөрөө дур мэдэн эмчилгээ хийхээс зайлсхийхийг зөвлөе.
Та бүхэн хэрэгтэй хүмүүстээ түгээгээрэй!
