2026 оны анхны супер сар 1 сарын 3-нд буюу өнөөдөр болно гэж астрономичид мэдээлж байна.
Супер сар гэдэг нь бүрэн сар дэлхийгээс хамгийн ойр байрлалтай байх үед тохиолддог бөгөөд энэ үед сар бусад үедээс илүү том, тод харагддаг. Сарны зам эллипс хэлбэртэй тул дундаж зай нь ойролцоогоор 356,000 км-ээс 406,000 км хүртэл хэлбэлздэг. Энэ удаагийн супер сар нь дэлхийгээс ойролцоогоор 362,000 км-ийн зайд байх тул ердийн бүрэн сараас 6–14 % илүү том, 13–30 % илүү тод харагдах боломжтой гэж шинжээчид тооцоолжээ.
Монголчууд эрт цагаас нар, сарандаа сүүний дээжээ өргөж, Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн орчлон ертөнцөд хайр, хүндлэлээ илэрхийлдэг уламжлалтай билээ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.
