ХҮН ӨӨРИЙГӨӨ ХӨГЛӨЖ, ХАЙРЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

by admin

Хүний амьдралын дайсан нь та  өөрөө. Хүний амьдралын хамгийн том утгагүй байдал худал хуурмаг явдал. Хүний амьдралд хамгийн том ялагдал нь их зан. Хүний амьдралын хамгийн гунигт байдал атаархал.
Хүний амьдралын хамгийн том алдаа нь өөрийгөө алдах явдал. Хүний амьдралын хамгийн том алдаа нь талархаж чаддаггүй байх. Хүний амьдралын харамсалт үзэн ядалт бол хүний ​​нэр хүндийг доройтуулдаг явдал.
Хүний амьдралын хамгийн хайхамшигтай зүйл нь уналтын дараа босох явдал юм. Хүний амьдралын хамгийн том хохирол нь итгэл найдвараа алдах явдал. Хүний амьдралын хамгийн баялаг нь эрүүл мэнд, оюун ухаан юм.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

Хүний амьдралын хамгийн агуу үүрэг чин сэтгэлийн мэдрэмж. Хүний амьдралын хамгийн агуу бэлэг бол даруу зан. Хүний амьдралын хамгийн том сул тал бол буруу ойлголт. Хүний амьдралд тохиолдох хамгийн сайхан тайвшрал бол сайн ажил. Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

1.“Өглөөний цай” Өглөө сэрэнгүүтээ ихэнхдээ юу гэж боддог вэ? Бидний амьдралд өдөр бүр унтаж сэрээд огт хийгддэггүй зүйл гэж юу вэ? Тэгвэл өглөө сэрүүтээ санах “амин дэм” мэт бодлыг бодоцгооё. Эдгээр нь өнөөдөр төдийгүй таны ирээдүй, бүх аз жаргалтай амьдралыг бий болгох эерэг бодол юм.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

2. Сэтгэл дотроо өглөөний цай уух:

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

– Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Өглөөг харахад юу нь сайхан бэ? – Би бол дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
– Би аз жаргалыг хүсч байна.
– Өнөөдөр намайг амжилт ивээх болно.
– Амьдрал бол хайхамшиг.
– Би өнөөдөр азтай байна.
– Өнөөдөр ашиг орлогын өдөр
– Бос, сэр, сайхан зүйлүүд хүлээж байна! Бидний өглөөг эхлүүлэх сайхан бодол бол сэтгэлдээ уух цай энэ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

3. “Амтлаг” өглөөний цай.
Өөрийн дуртай аяганд эрдэс баялагаар хангалттай бүлээн усыг дүүргээрэй. Эсвэл амтлаг сайхан цайтай өглөөний хялбар зууш идэх зуураа, амьдралдаа юу хүсч буйгаа бодоорой.
Эсвэл өөрийгөө ерөөсөн ч болно. Жишээ нь: Би баян, Би аз жаргалтай, азтай, хайртай хүмүүс минь байхад амжилт заавал ирнэ.

СУРТАЛЧИЛГАА
Ad Image

4. “Толь” Та толин тусгал руу очиж үзэл бодлоо илэрхийлээрэй. Урдаас тань хайраар дүүрэн өнгөлөг царай харагдана. Чи өөрийгөө үнэл, өөртөө сайхан харагдахуйц инээмсэглэ. – Онцгой, авъяаслаг, амжилттай хүн. – Хайхамшигтай биш ч сайхан эмэгтэй эсвэл эр хүн. Өөрийн бурханлиг гарал үүслийг сануул.
Өөрөөсөө ичих ямар хэрэгтэй билээ. Бусад чамд стрессийг хангалттай өгдөг шүү дээ. Чи өглөөд өөртөө сайн сайхныг ерөө.

5.“Хаалга” Та гэрээсээ гарахдаа “Өнөөдөр хамгийн азтай, амжилттай, гайхалтай өдөр” гэж хэлээрэй.
Эсвэл “Бүхэл өдрийг бусдын болон өөрийн амьдралд зориулахаар гарлаа”… гэх мэт хөгжилтэйгөөр бод. Шинэ өглөө зориг эрмэлзлэл дүүрэн байдаг. Орчлон ертөнцөд хэн ч ганцаардахгүй! Энэ энгийн аргууд таны амьдралыг эрс өөрчлөгдөх болно.

Эх сурвалж: Амьдралын үнэ цэнэ буюу шидэт үг ном Орчуулсан: Р.Сайхан-Уул