Сүүлийн үед хийсэн шинэлэг судалгаагаар, наалддаггүй хайруулын тавагны бүрхүүл гэмтэх нь бидний төсөөлж байснаас хавьгүй аюултай болохыг тогтоожээ.
Молекулын дүрслэл болон бөөмийн шинжилгээгээр тогтоосноор, Тефлон (PTFE) бүрхүүлтэй тавагны ганцхан жижиг зурааснаас л хоол хүнсэнд хамгийн багадаа 9,000 микропластик бөөм ялгардаг байна. Харин бүрхүүл нь илүү ихээр гэмтэж, гүн хагарсан тохиолдолд энэ тоо нэг удаагийн хоол хийхэд 2.3 саяас давж өсөх боломжтой гэнэ.
Эдгээр бөөмс нүдэнд үл харагдах боловч хоргүй гэсэн үг биш. Судлаачдын тайлбарласнаар, тэдгээр нь:
-
Хоол боловсруулах замаар биед нэвчих
-
Эрхтэн тогтолцоонд хуримтлагдах
-
Дааврын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх
-
Урт хугацаанд эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай ажээ.
Мөн хайруулын тавгийг металл хэрэгсэлээр хусах, дахин дахин өндөр хэмд халаах зэрэг элэгдэл нь бүрхүүл задрах процессыг түргэсгэж, микропластик ялгарлыг эрс нэмэгдүүлдэг болохыг онцолсон байна.
Юуг анхаарах вэ?
-
Тефлон болон PTFE бүрхүүлтэй сав суулгыг гэмтээхгүй, зөөлөн хэрэгсэл хэрэглэх
-
Илт зураастай, хууларч эхэлсэн сав суулгыг шууд солих
-
Боломжтой бол керамик, ширмэн, зэвэрдэггүй ган зэрэг илүү тогтвортой, аюул багатай хувилбар сонгох
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Science of The Total Environment (2022) Business Insider Science Alert Popular Science
