Танд эрч хүч, энерги өгөх 1 сарын мандала

by admin

Мандала гэж юу вэ ? Мандала гэдэг үг Санскрит хэлний тойрог гэсэн үг. Тойрог нь амьдрал хэзээч төгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ.
Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга. Бүх зүйл таталцалын хуулиараа төвөө (цөм)-өө тойрч эргэлддэг.
Энэ утгаараа цөм нь ариун байхад энерги тэнцвэртэй байдаг. Хүмүүний бие ч мөн адил бодол санаа цэвэр ариун байхад гадагш илэрхийлэх арга буюу үг яриа, үйлдэл зөв байдаг.

Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн Мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж иржээ. Энэ нь үр дүнгээ тухайн нэг хүнд төдийгүй нийгэмд эерэгээр үзүүлдгийн учир өнөө үед Мандалаг өөрсдөө зурж эсвэл “буддаг ном” будаж, ”puzzle-эвлүүлдэг зураг” эвлүүлэх нь дэлхий нийтэд түгсэн соёл болсон.
Бие болон сэтгэлзүйд үүссэн сэтгэлийн урсгалуудыг тайлж, тайвширах, бодлоо цэгцлэх зорилгоор Мандалаг будаж, эвлүүлж, зуран бясалгадаг.

Зөвхөн Түвд, Энэтхэг, Буддын шашинт орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт Мандалатай бясалгаж үүнийгээ ариун урлал буюу урлагаар анагаах “Art Therapy” гэж нэрлэх болсон билээ.

Хүн бүрийн амьдрал улирал, сар бүрийн энергийн өөрчлөлттэй уялдаа холбоотой байдаг. 2025 оны 1 дүгээр сар мандала аялгуунд сэтгэлээ ариусган— тайвширч, дотоод хүчээ сэргээн амар амгаланд нэгдээрэй.

1 сарны мандалтай хэрхэн ажиллах вэ?

  1. Тайван суугаа эсвэл хэвтээ байрлалд орно.

  2. Мандалын төв рүү зөөлөн харж, юу ч бодолгүй ажигла.

  3. Гарч ирэх мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөлийг зүгээр л өнгөрүүлж сур.

  4. Хэрвээ ямар нэгэн хэсэгт хөндүүр, тавгүй байвал — анхаарлаа тийш нь төвлөрүүлж,
    “энэ мэдрэмж гэрэл ба хайр болон хувираг” гэж дотроо хэлээрэй.

Мандалын нөлөө

  • Сэтгэл санааг тайвшруулна

  • Энергийн давтамжийг өсгөнө

  • Айдас, түгшүүрийг багасгана

  • Амралт, сэргэлтэд тусална

  • Орон зайг цэвэрлэж, гэрэл ба хайраар дүүргэнэ.

Та мандала аялгууг гэртээ тавьж, тухайн орчныг тайвшруулахад ашиглаж болно. Энэ нь агаар, энерги, мэдрэмжийг цэвэрлэдэг “энергийн ариусгал” мэт үйлчилдэг.  1 сарын мандаланы бичиггүй зураг татаж авах бол энд дарна уу.   Зургийг та 1 сарын турш утасны дэлгэц дээр байршуулж, өөртөө эрч хүч энерги авах боломжтой.