Сардаа орон гэртээ маш багахан хэмжээний аргалын утаа уугиулж байгаарай. Аргалын утаа нь хүний биед байгаа 300 гаруй нян, бактерийг устгадаг ид шидтэй

by admin

Аргалыг эмчилж ариутгах үйлд ч ашигладаг. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас малчид хир баргийн өвчинд нэрвэгддэггүй.Юан гүрний үед гадна дотнын хүмүүсийг аргалын галын утлагын дундуур явуулж, ариутган цэвэрлэж угтан оруулдаг байв. Монголчууд хүүр онгон дээрээс ирэхдээ гар нүүрээ аргалын утаанд ариулж байгаад гэртээ ордог.

Аргалд ариусгах олон шинж бий. Сан утаа тавьж, ялаа батгана хөөж, хорхой шавж арилгаж, хороо хашаа ариутгадаг. Эд бодис, хувцас хунар, сав суулга, аяга савхаа үргэлж аргалын галд ариулдаг.

Шинэ махны үнэр хувирахаас сэргийлэн аргалаар утлага тавьдаг. Ядарсан мал, тамирдсан хүнийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж уурт нь утдаг байжээ. Ингэснээр гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байна. Тэр ч байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай.

Монголчуудын харших өвчинд нэрвэгдэх хүний тоо нь Япончуудаас 5 дахин доор, Монгол хүний харших чанартай өвчинд нэрвэгдэх норм нь дэлхий дээр хамгийн бага байдаг. Энэ нь мөн монголчууд багаасаа аргалын утаан дунд өсөж торнисонтой нягт холбоотой гэж шинжлэх ухаанд үзэж байна.

Үхрийн аргал нь Mycobacterium vaccae нэртэй бактери агуулдаг. Энэ нь шатах явцдаа агаарт хүний тархины серотонин үүсгэдэг нейроныг идэвхижүүлэх үүрэгтэй нэгэн төрлийн хий үүсгэдэг учир тайвшруулж, стресс бухимдлыг арилгадаг. Үхрийн аргалын утаа нь орчны чийгнээс үүдэн бий болдог мөөгөнцрийн ургалтыг саатуулдаг antifungal бодис ихээр агуулдаг.

Аргал нь хортон шавьж, агаарт байгаа бичил биетэн, өвчин үүсгэгч 300 гаруй бактерийг устгадагийг Японы эрдэмтэд судалжээ. Бид азтай, сэтгэл тэнүүн ард түмэн билээ уг нь. Бүх оршихуй маань эм дом эдгэрэл тайвшралын дээд юм.

Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн аргалын утаа нь зүгээр нэг галын дулаан биш, эрүүл мэндийг хамгаалах байгалийн шидэт хэрэгсэл юм. Сардаа нэг удаа гэртээ багахан хэмжээний аргал уугиулах нь:

  • Агаар дахь 300 гаруй төрлийн нян, бактери, мөөгөнцрийг устгах нөлөөтэй

  • Хүний дархлааг дэмжих, сэтгэл санааг тайвшруулах

  • Орчныг ариутгаж, халдвар тараах эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй

Судалгаагаар, зарим ургамлын утаа (жишээ нь Peganum harmala) 30 минутын дотор агаар дахь бичил биетүүдийг 70-90%-аар бууруулдаг байна. Аргал ч үүнтэй ижил найрлагатай бодисууд агуулдаг байж болохыг эрдэмтэд үзэж байна. Тиймээс та сардаа нэг удаа, орон гэртээ багахан аргал уугиулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаа цэвэршүүлж байгаарай.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Эрүүл мэнд